Будааны шүүсний ид шид

Турах, арьсаа цэвэрлэх, үсээ гялалзуулахын тулд танд зөвхөн цагаан будаа байхад л хангалттай.
Будааны шүүс бол дэлхий дээр хамгийн элбэг, гар дор тааралдах гоо сайхны аврагч гэхэд болно. Гоо сайхнаа сэргээхийн тулд цагаан будааг хэрхэн ашиглах талаар ихэд дэлгэрээд байгаа зөвлөмжүүдийг хүргэе!
НЭГ: Цагаан будаагаар нүүрээ цэвэрлэх 
Цагаан будааны шүүс нь В, С, Е зэрэг амин дэмүүд болон эрдсүүдийг өөртөө агуулдаг. 
Ингэснээр нүхжилтийг багасгаж, арьсыг зөөлрүүлэн, өнгөлөг болгодог юм. Түүнчлэн нарнаас хамгаалах ч үйлчилгээтэй. Ингээд будааны шүүс хэрхэн бэлдэх талаар зөвлөе. 
•    Нэг эсвэл хагас аяга будаа угааж, бохирдлоос нь салгана. 
•    Будаагаа паалантай саванд хийж, дээрээс нь ус хийгээд 15 минут байлгана. Энэ хугацаанд будааны аминдэм, эрдсүүд усанд шингэх юм. Ингэснээр арьс цэвэрлэхэд тун ч 
үр дүнтэй шингэн болно гэсэн үг. 
•    15 минут өнгөрсний дараа усаа цэвэр саванд юүлнэ. Харин будаагаа хаях хэрэггүй, хоол хийхэд болно шүү дээ. Ингэж гаргаж авсан усаараа угааж, эсвэл арьсандаа түрхэн хэдэн хором иллэг хийж болно. Ингээд л боллоо. Та анх удаа угаасныхаа дараа л арьс зөөлөрснийг мэдэрнэ. Будааны шүүсийг хөргөгчинд таваас дээш хоног байлгасны хэрэггүй. 
ХОЁР: Будааны шүүсийг үс арчилгаанд хэрэглэх нь 
Будааны шүүсийг үс арчилгаанд ч хэрэглэж болно. Үсээ угаах, эсвэл зайлахдаа будааны шүүсийг ашиглавал зөөлөн, гялалзсан өнгөтэй болно. 
ГУРАВ: Будааны шүүсийг турахад хэрхэн ашиглах вэ? 
•    Нэг аяга будаан дээр 4-7 аяга ус хийнэ. 
•    2-4 цагийн турш зөөлөн гал дээр чанана. 
•    Бага зэрэг давс нэмээд шүүсийг өдрийн турш ууна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Kalima (124.158.111.80) 2015-06-03 14:15:02
Будааны шүүсийг турахад хэрхэн ашиглах вэ гэдгийн жор худалаа байнаа 1 аяга будаан дээр 7 аяга ус хийгээд 2-4 цагийн турш зөөлөн гал дээр чанаад шүүсийг нь өдөржин ууна гэнэЭнэ чинь яаж шүүс гарах юм вэ зутан болно биздээ Амьдралтай юм бичээч
(202.179.10.102) 2015-06-02 20:51:59
будааны шүүсээ гаргахын тул будаандаа буцалсан халуун ус хийх юмуу эсвэв хүйтэн ус хий юмуу