Жимстэй тарган цэлцэгнүүр

Алхам 1

Цэлцэгнүүр хийхийн тулд бидэнд хуурай жимсний цэлцэгнүүр дурын жиммний тараг, эсвэл зөөхий, нунтаг сахар, хөлдөөсөн жимснүүд хэрэг болно.

Алхам 2

Цэлцэгнүүр бэлдэхдээ усаа уутан дээр заасан жороос 2 дахин бага авах хэрэгтэй шүү.

Алхам 3

Усаа халаагад нунтаг бодисоо уустал нь хутгана. Бэлэн болсон цэлцэгнүүрээ хөргөнө.

Алхам 4

Холигчондоо йогурт хөрсөн цэлцэгнүүр 2оо хийж сайтар хутгана.

Алхам 5

Аягандаа жимсээ хийж өгнө.

Алхам 6

Жимсэн дээрээ бэлэн болсон шингэнээ нэмээд хөргөчинд хийнэ. Ингээд бидний десерт бэлэн боллоо.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.