Гоолиг хэвээр байхын тулд царцаа иддэг од

Фрида” киноны од, 48 настай Сальма Хайек үргэлж гоолиг, залуу сайхан хэвээрээ байдаг. Түүний бие хаа үнэхээр төгс ч тэрбээр жиндээ үргэлж санаа тавьдаг аж. Зураг авалт гээд их ажлын хажуугаар түүнийг салатны навч зулгааж, тал алим идэж, ногооны зутан уудаг гэж бодож байна уу.
Үгүй шүү. Сальма бол ухаалаг, боловсролтой эмэгтэй. Олон улсын харилцааны чиглэлээр их сургуульд суралцаж байсан тэрбээр эрчүүдэд төдийгүй эмэгтэйчүүдэд ч уураг хэрэгтэй гэдгийг мэднэ. Тэгвэл тэр уургаа хаанаас авдаг байж болох вэ.
Мэдээж бургерээс биш. Хайек удаан хугацааны турш бодсоны эцэст шавж идэх нь хамгийн зөв алхам болохыг мэдэрчээ. Тэрбээр “Инстаграм”-д өөрийнхөө зургийг тавьж “Энэ бол Мексикийн Оасакаас авчирсан царцаа. Тэнд үүнийг иддэг юм” гэж бичжээ.
Тэгэхээр бүсгүй ч бас царцаа идэж, турдаг байх нь.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






