Энэхүү үйл явдалд зориулж Louis Vuitton брэндийн төрсөн хот болох Аньер-сюр-Сен-д олон алдартай зочид цугларчээ. Вюиттоны гэр бүлийн харш болон тус брэндийн анхны загварын урлангууд байршдаг энэ хотод ирсэн зочдын ихэнх нь хоорондоо найз нөхөд аж. Зочдын дунд Louis Vuitton брэндийн нүүр царай болох Мишель Уильямс, сэтгүүлч Дерек Бласберг, жүжигчин Камиль Сейду зэрэг алдартнууд байлаа.

Үзэсгэлэнг зохион байгуулагч Жудит Кларк үзэсгэлэнд "Galerie" нэрийг өгөхдөө зөвхөн түүхтэй холбоотой "Музей" гэх хэт албаны нэрнээс татгалзахыг хүсчээ. Түүнтэй харьцуулбал "галерей" гэх үг нь өнгөрсөн, одоо цагийг холбож, шинэ нээлт харуулах зорилгод нь нийцсэн юм байна. 

Galerie үзэсгэлэн гарсан энэ харш нь 1859 онд баригдсан учраас өөрөө дэндүү олон түүхэн үйл явдлын гэрч болсон дурсгалт газар билээ. Зуун жилийн өмнөх Louis Vuitton-ны үйлчлүүлэгчдийн тухай мэдээлэл энэхүү харшид одоо хүртэл хадгалагддаг нь гайхалтай. Брэндийн түүхийг зочдод бүрэн харуулах үүднээс бүхий л чухал дурсгалт зүйлсийг Жудит Кларк үзвэр болгохоор шийджээ. Харин энд харштай хамт байх Louis Vuitton-ны урлан нь тус загварын ордны одоо цагийг илтгэнэ. Учир нь энэхүү урланд тэдний хамгийн алдарттай "авдар"-уудыг захиалагчийн хүсэлтээр үйлдвэрлэдэг хэвээрээ байгаа билээ.  

Дөнгөж нээгдсэн энэхүү шинэхэн үзэсгэлэн нь 9 дүгээр сараас олон нийтэд нээлттэй болно.

Louis Vuitton-ны Galerie нэртэй үзэсгэлэн нээгдэнэ
Майкл Берк, Жудит Кларк ба Питер Марино
Louis Vuitton-ны Galerie нэртэй үзэсгэлэн нээгдэнэ
Мишель Вильямс
Louis Vuitton-ны Galerie нэртэй үзэсгэлэн нээгдэнэ
Кэролайн Исса
Louis Vuitton-ны Galerie нэртэй үзэсгэлэн нээгдэнэ
Аня Зюрова
Louis Vuitton-ны Galerie нэртэй үзэсгэлэн нээгдэнэ
Вероника Хильбраннер ба Жастин
Louis Vuitton-ны Galerie нэртэй үзэсгэлэн нээгдэнэ
Дерек Бласберг
Louis Vuitton-ны Galerie нэртэй үзэсгэлэн нээгдэнэ
Мишель Уильямс
Louis Vuitton-ны Galerie нэртэй үзэсгэлэн нээгдэнэ
София Санчез
Louis Vuitton-ны Galerie нэртэй үзэсгэлэн нээгдэнэ
Жон Нолле
Louis Vuitton-ны Galerie нэртэй үзэсгэлэн нээгдэнэ
Александра Голованофф
Louis Vuitton-ны Galerie нэртэй үзэсгэлэн нээгдэнэ
Камиль Сейду