Гэрийн нөхцөлд зайрмаг хийх хялбар арга
Зуны халуун өдрүүдийг гэртээ хүйтэн зайрмагтай өнгөрүүлэх юутай таатай. Дэлгүүрээс үнэтэй зайрмаг авч мөнгөө үрэхгүйгээр гэртээ зайрмаг хийх хялбархан аргыг хүргэж байна.
Орц:
Элсэн чихэр – 2 стакан
Сүү- 1литр
Масло- 100 гр
Крахмал- 1
Өндөгний шар- 5ш

Хийх арга: Эхлээд сүүгээ буцалга дараа нь масло нэм. Өөр нэг саванд өндөгний шар, элсэн чихэр крахмалаа хийгээд сайтар хутгана. Маслотой сүүн дээрээ бэлтгэсэн өндөгний шар, элсэн чихэр, крахмалын холимогоо бага багаар нэмээд сайтар хутга. Дараа нь буцалгаад хөртөл нь дахин хутга. Ингээд хэвэнд цутгахад бэлэн боллоо. Өөрийн сонгосон зайрмагны хэвэндээ хийгээд хөргөгчиндөө хөлдөөгөөрэй.

Гэр бүлээрээ амтархан идээрэй.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







