Хонины шарсан мах хийх жор
Хонины гуяны махаар шарж хийсэн амтат хоолны жорыг хүргэж байна. Гуяны мах хамгийн зөөлөн байдаг. Тиймээс махаа сонгохдоо бага зэрэг өөхтэй, хонины гуяны мах сонгохыг зөвлөж байна. Учир нь илүү амттай байх болно.

Орц:
Хонины гуяны мах - 500 гр
Оливын тос - 6 халбага
rosemary - 1/4 аяга
Сармис - 6 хумс
Ганга -1/2 цайны халбага
Перц - 2 цайны халбага
Давс
Лууван
Төмс

Хийх арга:
Эхлээд rosemary, оливын тос, 6 хумс сармис, сонгино, ганга, перц , давсаа белендэрдэнэ. Махаа яснаас нь хавтгай дэлгэн бэлэн болсон соусаа жигд түрхэнэ. Махаа ороогоод задрахгүйгээр боох хэрэгтэй. Одоо поднус дээрээ лууван, төмс, сонгино, сармисаа том том хэрчиж хийгээд давс, перц, оливын тосоор амталж хутгана. Махаа дээр нь тавиад хамгийн эхэнд бэлдсэн соусны үлдэгдлээ махныхаа гадуур жигд түрхээрэй.
Ингээд 230С хааасан шарах шүүгээнд 50-60 минут шарж болгоно.
Одоо хэрчээд гоёмсог таваглах л үлдлээ.
Хоол хийх видео заавар
Сайхан хооллоорой
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







