Хүүхдийн талаар таны санааг зовоодог зүйлс ээжүүдэд

Хүүхдийн талаар таны санааг зовоодог, хүмүүс танд хэлж байгаагүй зүйлс

• Памперсанд нь цус байна.

Хэрвээ охин чинь төрснийхөө дараа эхний долоо хоногтоо памперсанпаа жаахан цустай толботой болчихсон байвал та сандрах хэрэггүй. Ээжийн гормон гадагшилж байгаа хэлбэр ба ганц хоёр хоног үргэлжилнэ. Энэ цус нь ихэвчлэн өтгөн өнгөтэй байх ба шингэн цус байвал харин эмчид хандаарай

• Манай хүүхдийн уруул дээр бэлцрүү байна.

Хөхөө хөхдөг угж иддэг хүүхдийн уруул дээр бэлцрүү үүсэх нь энгийн үзэгдэл ба санаа зовох зүйл биш. Хүүхэд хөхөө болон угжаа хүчтэй сорсноос үүсдэг ба энэ нь хүүхдээд саад болохгүй. Харин ч хөх угжаа сайн үнхэхэд туслана. Энэ нь зүгээр тэгээл өөрөө алга болчих тул янз бүрийн юм терхээд хэрэггүй.

• Аман дотор нь жижигхэн цагаан юм байна.

Хүүхдийн нь тагнай дээр эсвэл буйлан дээр жижигхэн цагаан юм гарчихсан юмшиг юм байна уу? Энэ бол Epsteinий сувд гэдэг жижигхэн ургацаг ба хүүхэд чинь том болонгуут алга болчихно. Харин хүүхдийх чинь аман дотор эсвал хэлэн дээр нь толботой том цагаан хэсэг үүсчихсэн байвал яаралтай эмчид үзүүлээрэй

• Байнга л найтаагаад байна

Шинээр төрсөн хүүхдүүд их найтаадаг. Энэ нь ханиад хүрсэн эвсэл даарсан гэсэн үг биш. Зүгээр л хамраа цэвэрлэж байгаа үзэгдэл юм. Ялангуяа хөхөө хөхсний дараа хүүхэд хамраа онгойлгохын тулд гүнзгий амьсгалж эсвэл найтааж хамраа онгойлгодог байна.



• Манай хүүгийн төмсөг нь их том юм

Том төмсөгтэй хүүгээ хараад аав нь миний хүү аавыгаа дуурайгаад мундаг байна гэж ярьж байна уу.. гэхдээ хүүхдийн төмсөг том байхад ямар ч супер гормон, удамшил хамаагүй. Энэ нь төрөх явцад үүссэн даралтаас болох ба мөн хавагнал байдаг. үүнээс гадна төрсөн хүүхэд бүрийн биед ээжийн гормон эргэлдэж байх хэд хоногоос ба шээх үед нь гадагшилна. Эмэгтэй хүүхдүүдийн бэлгийн уруул ч томорж болно. Энэ нь хэд хоногоос мөн алга болдог.

• Хүүхэд маань байнга өлсөөд байх шиг байна

Эхний хэдэн долоо хоногт та хүүхдээ өдөржин шөнөжин хөхүүлэх хэрэг гарна. Хүүхдийх нь ойр ойрхон мөөмөө идэх гэсэн энэ байдал нь хүүхдийн тань хөгжлийн явцад таны сүүний гарцыг нэмэгдүүлэх гол арга болж өгнө. Хөхний сүү иддэг хүүхэд нь угж иддэг хүүхдээс илүү ойрхон идэх хандлагатай байдаг. энэ нь угж тэжээллэг хөхний сүү тийм биш гэсэн үг биш. Харин хөхний сүү нь илүү шингэц сайтай байдаг. 
Хүүхэд тань эхний 6 сард өөрийн жинг нэг нугалсан том болох болохоор хүүхдээ хэт их идэж байна гэж битгий бодоорой түүнд маш их калори хэрэгтэй байгаа. Үүнээс гадна хүүхэд 7-6 долоо хоногтой байхдаа мөөмөө бүүр их идэх гэдэг болдог ба та харин энэ үед нь хүүхэд нь үнэхээр өлсөөд байна уу зүгээр тайвширж танд тэврүүлэх гээд байна уу гэдгийг ялгах хэрэгтэй.


• Хүүхэд нь гэнэт гэнэт цочиж байгаа юм шиг болж байна уу

Хүүхдүүд ээжийхээ дулаахан жижигхэн гэдсэнд атиралдаад тухтай нь аргагуй байдаг байж байгаад төрснийхөө дараа энэ хөрвөөгийн их зайнд хөдлөх болно. Ингэхэд хүүхэд өөрийн үе мөчөө хянаж чаддаггүй ба гараа жаахан хөдөлгөх гэхдээ савчуулж орхидог. Энэ нь хэдэн долоо хоногоос зүгээр болчихдог.

• Хүүхдийн хөл гар нь хүйтэн байгаад байна

Та гэрээ дулаалах, хүүхдээ давхарлаж өлгийдөхөөсөө өмнө биеийг нь хараадхаарай. Ягаан өнгөтэй, дулаахан байвал санаа зоволтгүй. Учир нь хүүхдийх нь зүрх судасны систем хөгжиж л байгаа ба цус нь биеийн чухал хэсгүүд эрхтнүүдэд очиж байгаа. Харин гар болон хөл нь цуснб эргэлт хамгийн сүүлд очдог эрхтэн юм..төрснөөс 3 сарын дараагаас л таны хүүхдийн эргэлтийн систем нь гадаад орчинд зохицон бүрэн ажилладаг болно. Үүнээс гадна төрсний дараа хүүхдийн гар хөлийн хуруунууд хүйтэн зэвхий харагддаг ба хүүхэд хөдөлгөөнтэй болж эхэлмэгц энэ байдал зүгээр болчихно.



• Хүүхдийн маань арьс нь зулгарч унаад байна

Хүүхэд нь ээжийхээ гэдсэнд амнион шингэнд нь сэлэээээд л байж байхдаа чийгнээс хамгаалах цагаан тос шиг VERNIX гэдэг зүйлээр бүрхэгдсэн байдаг. Ингээд гэдэснээсээ гарч ирсний дараа энэ бушхүүл нь алга болохоор хүүхдийн арьс нь хатаж хууларч эхэлдэг. Ихэвчлэн гар хөлийн гуужилт илүү ажиглагддаг боловч бүх биеийх нь арьс гуужиж байгаа. Харин гараараа зулгааж авч болохгүй шүү бэлэн болоогүй байхад хуулж болохгүй

• Сонин амьсгалаад байх юм...

Хүүхдийхээ унтахыг хараад суух ч бас нэгэн жаргал шүү.. харин хүүхэд нь сонин сонин амьсгалаад ирэхээр та шоконд орж байна уу.. хүүхэдийн амьсгал хэсэг тасалдаал тэгснээ хүчтэй амьсгалах тохиолдол байна. Энэ нь өрцний хөгжил явагдаж байгаатай холбоотой. хүүхэд 20 хүртэл секунд пауз авах тохиолдол байх ба энэ нь хэвийн гэж үздэг. 6 сар хүрмэгц хүүхэд энгийн амьсгалдаг болно.


• Манай хүүхдийн толгой сонин харагдаад байна.

Та мэдээж төрөхийнхөө өмнө хүүхдээ бөв бөөрөнхий гоё толгойтой төгс амьтан гэж төсөөлж байсан биз. Төрсөн чинь хүүхдийх нь толгой нэг л сонин /шөмбийсөн /хоовон толгойтой юмшиг санагдсан уу. Бостоны хүүхдийн эмнэлгийн мэдрэлийн эмч Хансены хэлж байгаагаар хүүхэд нь төрөхдөө толгойныхоо хэлбэрийг өөрчилдөг ба энэ нь төрөлтийн явцад ясны болон тархины гэмтлээс сэргийлдэг байна. Удахгүй хүүхэдийн толгой өөрийн хэлбэрээ олно


• Хөлний хуруу нь дотогшоо байна

Энэ нь хүүхэд хэвлий дотроо бөөрөнхийлдөгдөж байдгаас болдог ба хэдэн сарын дараагаас засарчихдаг

• Хүүхдийн бие дээрх тууралт

Хүүхдийн нүүрэн дээр /ихэвчлэн хамар дээр/ жижиг цагаан бижгэр юм туурч болно. Энэ нь бөглөрсөн тосны булчирхайнаас болох ба хэдэн долоо хоногийн дараагаас байхгүй болно. Үүнээс гадна хэвийн төрсөн хүүхдийн 50 хувьд Erythema toxicum гэж улаан суурин дээр шар цагаан толботой юм гардаг. Энэ нь хүүхдийг 10 хоногтойгоос бага байхад гардаг ба 3-5 хоноод зүгээр болчихдог. Янз бүрийн эмчилгээ шаардлагагаүй усанд оруулаад л биеийг нь тослохгүй байлгахад болно.

• Хаана ч хамаагүй гулгих

Хүүхэд чинь сэргэлэн, жин нэмсэн хэвээр байвал гулгих бол хэвийн үзэгдэл. та юу ч хийх гээд хэрэггүй. Зүгээр л цэвэрлээд бай.

• Байнга зогисох

Энэ нь хүүхдэд аюулгүй бас нэгэн зүйл ба эрдэмтэд гүйцэт шалгтааныг нь тогтоогоогүй.

• Хамар нь байнга битүү байх

Нус байхгүй мөртлөө хүүхдийх нь хамар битүү юм шиг санагдаад байгаа бол санаа зоволтгүй. Хүүхэд төрсний дараагаар хамрын салст нь хөөнгө байдаг ба энэ нь хамар битүрэх шалтгаан болдог. Ялангуяа дулаанд төрсөн хүүхэд тийм шинж их байдаг. Гэрээ агаар сайн оруулаад сэрүүхэн байлгахад л болно.

Мэдээллийг maternity.net; babycenter.com; parents.com-c

Эх сурвалж: Би ээж page 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
haku.pujka (202.21.117.130) 2016-08-01 05:46:05
haisan byh zuil maani bn bayrlalaa