Морган Фрийманы ач охин таалал төгсчээ

Жүжигчин Морган Фрийманыг хоёр жилийн өмнө өөрийн ач охин болох Эдэна Хайнэстай амрагийн холбоо тогтоосон гэх мэдээлэл тархаж эхэлсэн. Удалгүй тус мэдээлэл худлаа болсныг жүжигчин өөрөө батлан хэлсэн. 


Өнгөрөгч ням гаригийн өглөө Эдэна Хайнес 33 насандаа таалал төгссөн байна. Тэрээр 911 рүү дуудлага өгсөн боловч ойролцоох эмнэлэгт хүргэгдэхдээ нас барсан байна. Морган Фрийман энэ талаар "хорвоо ертөнц түүнийг минь ямар их урлагийн мэдрэмжтэй, авъяаслаг болохыг мэдэж чадсангүй, түүний гэр бүлийнхэн болоод найзууд нь л Эдэнаг сайхан сэтгэлтэй, нийтэч гэдгийг мэднэ. Түүний од бидний зүрхэнд илүү тод гэрэлтэх болно. Тайван нойрсдоо" хэмээсэн байна. Эдэна Хайнес Морган Фрийманы анхны эхнэрийн ач охин бөгөөд Морган Фриймантай ямар ч цусан төрлийн холбоогүй ажээ. 


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.