Булбарай арьс, гоолиг биетэй болцгооё
Гоолиг биетэй, булбарай арьстай болохыг бүсгүй хүн бүр л хүсдэг. Ялангуяа хүүхэд төрүүлсэний дараа нүүрэнд сэвх үүсэж, бие галбир таргалсан байдаг шүү дээ. Тиймээс энэ асуудлыг шийдэх нэгэн арга байна. Танд тараг, улаан вино байхад л хангалттай.
Эхлээд тараг, вино нь хэрхэн турахад тусалдаг талаар товчхон мэдээлэл хүргэе. Тарагны сүүний хүчил бактерийг устгаж, арьсны элдэв асуудлыг үгүй хийж, цусан дахь сахарыг бууруулдаг. Харин вино агуулагдах антиоксидант нь өтгөн хатах, биеийн дархлааг сайжруулж, өндөр цусны даралтыг буулгаж, хаван хөөх, өндөр xлостеролыг бууруулж, ясны сийрэлжилт, хавдраас сэргийлдэг ач тустай. Тиймээс энэ хоёр бүтээгдэхүүн хүний биенд байгаа илүүдэл холестрен, нян бактерийг хөөн гаргадаг гэж ойлгож болох юм.

Үүнийг онолын үүднээс тайлбарлавал Өтгөн хатахад гэдсэнд байдаг хэрэгтэй бактериуд багасаж, өмхийрч муу бактериуд өсөн үрждэг. Муу бактериуд нь хортой элдэв биет, хавдар үүсгэх биет гаргадаг. Тэдгээр нь гэдэсний ханаар гарч цусанд орж бүх биеэр тархан биеийн үйл ажиллагааг муутгана.
Тиймээс өтгөн хатах үед арьсны элдэв асуудал бий болж, толгой өвдөж,хуян хөөрч, уурлах шинж тэмгүүд илэрдэг. Мөн өтгөн болж гарах ёстой байсан xлостерол хүртэл биенд үлдэж цусан дах xлостерол ихсэнэ.Тэгснээр элдэв өвчин болон таргалалтын үндэс болдог гэж хэлж болно.

Тиймээс эдгээрээс хамгаалахын тулд бифидо бактери болон сүүний хүчлийн бактери зэрэг хэрэгтэй сайн бактериудыг агуулсан тараг хамгийн тохиромжтой .Мөн тараг нь ясны сийрэгжилтээс хамгаалах кальци болон тослогын хэт исэлдэлтийг задлаж өгөх витамин ихээр агуулсан байдаг.
Энэ диетний хамгийн гайхамшигтай нь улаан винонд агуулагдах антиоксидант юм.Антиоксидант нь улаан виноны улаан өнгө гаргадаг профенол гэдэг биет бөгөөд үл исэлдүүлэх үйлчилгээнд нь байгаа юм.
Бид амьсгалсанаар агаарыг авч байдаг боловч, үүний нэг хэсэг нь биед хортой биет болон хувирдаг .Энэ биет нь биед байгаа өөхтэй нийлснээр бүр хортой бодис болж биеийг исэлдүүлж нэг үгээр хэлбэл зэврүүлж хөгшрүүлдэг. Эдгээрээс салгаж өгөх нь виноны антиоксидант юм.

Одоо бүсгүй та 100гр тарган дээр, том халбагаар 2 удаа улаан вино хийгээд сайтар хутга. Бэлэн болсон тараг виногоо өдөрт нэг удаа хоолныхоо өмнө уугаарай.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







