Матрын арьсан түрийвчний үнийг зохиомлоор өсгөөд байна уу?

Хадам ээжийн маань түрийвч урагдаж, элэгдчихсэн болохоор би бэлэг барихаар шийдсэн юм. Түүнд өгөх хамгийн нандин бэлэг нь сувдан загасан эсвэл матрын арьсан түрийвч гэж би нэлээд дээрээс эхлэн бодсон юм л даа. Тиймээс үнийг нь судлахаар 3, 4-р хороолол болон хотын төвийн дэлгүүрүүдийг зорилоо. Сувдан загасан түрийвч ихээхэн анхаарал татсан болохоор үнийг нь сонирхсон юм. Гэтэл Улсын их дэлгүүрийн баруун талд зам дагуу байдаг хэд хэдэн дэлгүүрт сувдан загасан дунд гарын түрийвчнүүдийн үнэ 180,0 мянгаас 250,0 мянган төгрөг гээд буухгүй байна. Ийм үнэтэй юм бол авч дийлэхгүй юм байна гэж бодоод “Пийсмолл” их дэлгүүрийг зорилоо. Тэдний 5-р давхарт “Made in Thailand” дэлгүүр гэж байдаг юм байна.

Гэтэл тэнд өнөөх яг ижил түрийвчний үнэ 120 мянган төгрөг гэж байв. Бүр 80,0-130,0 мянган төгрөгийн зөрүүтэй байгаа нь үнэхээр хачирхалтай санагдсан. Яагаад ийм хямд байгааг нь худалдагч эгчээс лавлатал “Манайх Тайланд улсын томоохон үйлдвэрүүдээс их хэмжээгээр захиалан шууд Монголруу татаж худалдаалдаг. Тэгтлээ их ашиг хардаггүй болохоор үнээ ч тэгж их нэмдэггүй” гэж тайлбарлалаа. Би нэг түрийвч сонгоод авах гэтэл бүр чин сэтгэлээсээ зөвлөгөө өгсөн нь их таалагдсан. Юу гэхээр, “Миний хүү, наад түрийвч чинь яг улсын үйлдвэрийнх нь биш. Энэ бол улсын үйлдвэрийнх нь. Чанартай, тэгээд ч эдэлгээтэй. Үнийнхээ хувьд яг адилхан” гэж хэлсэн нь аргагүй л хэрэглэгчээ бодсон сэтгэл шингэсэн үйлчилгээ гэж санагдсан.

Тийм болохоор матар, сувдан загасан түрийвч худалдан авахаар сонирхож байгаа хүмүүс “Пийсмолл” дэлгүүрийн 5-р давхарт байрлах “Made in Thailand” дэлгүүрийг зорихыг санал болгомоор санагдсан. 

Бас Монголд холын барааг үнийг нь зохиомлоор өсгөж зараад байна уу гэсэн хар төрснөө ч нуумааргүй л байна. Уг нь чанар шингэсэн барааг айхтар ашиг харалгүй Монголчууддаа хэрэглүүлж дадвал улс орны маань хөгжилд, хүмүүсийн сэтгэлгээнд ч нааштай баймаар юм даа. 

Аан тийм, хэрэг болж магадгүй гэж бодоод “Made in Thailand” дэлгүүрийн утасны дугаар болон фэйсбүүк хуудсыг дурдъя.

 Утас нь: 88818844, 88182848 94048404, 94047404, 99075757. Фэйсбүүкт та https://www.facebook.com/madeinthailand.mn хуудсаар энэ дэлгүүрт зочлоорой.








Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Kkk (112.72.13.60) 2015-08-19 23:33:01
Reclam bsimu
ББ (202.55.180.8) 2015-08-18 17:15:45
Анх энэ дэлгүүрийг нээсэн залуу чинь хавдрын эмнэлэгийн өрөөг тохижуулж өгсөн залуу шдээ Эхнэр нь өвдөөд өөрөө тайланд явж бараа оруулж ирж эмчилгээнд н зарцуулдаг байсан Даанч эхнэр нь бурханы оронг зорисон н харамсалтай Бусад дэлгүүрүүдээс хамгийн хямд н шүү нээрээ
deegii (150.129.142.228) 2015-08-18 16:51:30
Bi bas tendees awsan bysad gazar aimar vnetei bsan 138000r awsan tsbnh uur gazraas asyytan 600000s deesh bsan daanch ednii hydaldagch zalyy bsan yarwaganaad syygaad bdag yum bilee ter n taalagdaagvi yyr hvrgesen edniih ih songolttoi bas chanar n sain yum bnlee