Эмэгтэй хүнд секс дутагдаж байгаагийн 8 шинж

Эмэгтэйчүүд эрчүүдээс ялгаатай нь сексгүйгээр байж чаддаг гэсэн түгээмэл ойлголт үнэн хэрэгтээ ташаа юм. Бүсгүйчүүд бэлгийн харилцаанд оролгүйгээр өөрийн хүслээ тэвчиж чадлаа ч тэдний гадаад төрх болон биеэ авч яваа байдалд энэ нь илэрхий харагддаг. Энэ нь чухам хэрхэн илэрдэг вэ. Яагаад эмэгтэй хүнд секс хэрэгтэй вэ?


Бэлгийн харилцааны аз жаргалаас өөрийгөө чөлөөлсөн “танихгүй” эмэгтэйн хөргийг зуръя л даа, бүгдээрээ.

1. Нойрмог байдал

Дур ханалтын үед цусанд ялгардаг байгалийн тайтгаруулагч болох дааврын окситоцин байхгүйгээс эмэгтэй хүн шөнөжин хөрвөөж хонох тохиолдол их байдаг.

2. Хөгшрөлт явагдаж эхлэх

Тогтмол бэлгийн харилцаанд орох үед ялгардаг коллаген арьсыг торгомсог зөөлөн болгодог.

3. Арьс үрэвсэх

Сексийн үед ялгардаг прогестерон нүүрийг батгашихаас сэргийлдэг. Түүнчлэн цээжээр юм туурах нь дутагдаж байгаагийн шинж гэж үздэг.

Харин одоо ийм байдалд байгаа бүсгүйчүүд биеэ яаж авч явдгийг тодорхойлъё.

1. Эргэн тойрныхонтойгоо муудалцах

Эндорфин дутагдаж байгаа нь түүний гадаад ертөнцийг хэрхэн хүлээж авахад нөлөөлдөг.

2. Байнга өвчин намдаагч хэрэглэх

Бэлгийн харилцааны үед ялгардаг окситоцин, эстроген зэрэг нь өвчин намдаадаг тул байнга секс хийдэг байсан бол ийм зүйл хэрэглэх шаардлагагүй байх байсан.

3. Байнга өвдөх

Бэлгийн харилцааны ойртолт нь вирус эсэргүүцэх чадварыг 30 хувь хүртэл нэмэгдүүлдэг.

4.Ой тогтоолт муудах

Секс нь цусыг хүчилтөрөгчөөр дүүргэж, тэр нь тархинд хүрснээр ой тогтоолт болон шинэ мэдлэг хүлээж авах чадварыг сайжруулдаг.

5. Өөртөө сэтгэл хангалуун биш болох

Бэлгийн харилцаанд орохгүй байх нь эмэгтэй хүний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бууруулдаг.

Эх сурвалж: horom.mn

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
naraa (202.70.46.237) 2016-09-07 21:11:49
sain uu bi uym asuuh gesiin bi odoo 35tai nuhruus salaad 5jil olj bna dahij huntei suuya gej bodood bolomjiin hun oldohgui bna bi eregtei humuustei ajildag l da nadtai neg shuniig ungruuh gesen humuus bdag l uym bi hun amitantai yavaldaj suraaguj bolhoor chadahgui uymaa seksiin amidraliig shiidej chadahgui bna huntei untahgui ih udlaa udaan huntei untahgui bval bied muu nuluutei uym bol uu nadad zuvluuch