Хүүхэдтэйгээ хамт хийх 10 дасгал
Төрсний дараа хуучин жиндээ эргэн очхын тулд өөрөөсөө хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Ингээд бяцхан хүүхдээ асрангаа гуалиг сайхан биетэй болох дасгалуудыг хүргэж байна.
1. Зурган дээрх байрлалаар хэвтээд. Баруун гар, баруун хөлөн дээрээ биеийнхээ бүхий л жинг өг. Та хийж чадаж байвал нөгөө гараа өргөж биетэйгээ нэг шугаманд бариарай. Энэ байдлаараа 1 минут болно. Нөгөө гар дээрээ ээлжлэн хийгээрэй. Энэ дасгалыг 10 удаагийн давтамжтай хийхэд таны булчингууд чангарна. Ялангуяа гэдэсний булчинд их нөлөөтэй.

2. Хүүхдийнхээ өмнөөс харж, хоёр гараа эрүүн доогуураа эвж хэвт. Учир нь таны чилэхгүйгээс гадна хүүхэдтэйгээ чөлөөтэй харилцаж чадна. Хоёр хөлөө 90 градус болгон нугацаад дээш өргөөд 20 секунд барь. Энэхүү дасгалыг 3-5 удаа давтан хийгээрэй.

3. Хэрвээ таны хүүхэд хүнд жинтэй бол эргэн тойрондоо суулгачихаж болно. Эсвэл зурган дээр үзүүлсэнчлэн урдаа үүрч болно. Хөлөндөө мөрний хэмжээтэй зай аваад өвдгөө нугалан хагас суугаад босно. Энэ дасгалыг 12 удаа давтан хийгээрэй. Таны гуяны булчинг чангалах болно.

4. Хүүхдээ өндөр сандал юм уу, тэргэн дээр нь суулга. Бяцхан хүүгээ саатуулангаа зүүн хөлөө хойш тавин тахимаар бага эзрэг нугалан доош сууна. Ингэхдээ баруун гараа, баруун хөлтэйгээ паралель шугаманд барих хэрэгтэй.

5. Таны хуучин өмд нэг орж өгөхгүй байна уу. Хэрвээ тийм бол энэ дасгал тустай. Хоёр гараа ташаандаа аваад нэг хөл дээрээ жингээ өгөн нөгөө хөлөө өргө. Хялбархан хирнээ үр дүнтэй. Энэ дасгалыг хөл тус бүртээ 12 удаа хийгээрэй.

6. Хүүхэд хөхүүлэхээр хөхний булчин суларч унжих шинж тэмдэг илэрдэг. Үүнтэй тэмцэхийн тул хоёр гараа хананд паралель бариад суниа. Барагцаагаар 50-60 см- ын зай хананаасаа аваад дасгалаа хийгээрэй. Хамгийн багадаа 15 удаа давт. Урагшлахдаа амьсгаагаа гаргаж, хойшлохдоо авах хэрэгтэй гэдгийг санаарай.

7. Өгзгөөрөө шалан дээр суугаад хойшоо хоёр гараараа тул. Гаран дээрээ жингээ өгөөд тохой нугалж, тэгшилж /дээш доош/ суниа. Энэ гарны илүүдэл махыг арилгах болно. Өгзгөө хүчээр дээш өргөх шаардлагагүй. Гаран дээрээ жингээ өгнө гэдгийг анхаараарай. Хамгийн багадаа 10 удаа хий.

8. Хүүхдийнхээ өмнөөс харж хэвтээд хөлөө, гараа аль болох дээш өргөн газраас хөндийрүүлээд 10 секунд барь. 10 дуаа давтан хийгээрэй.

9. Дээш харан хэвтээд өвдгөө нугалан 90 градус болгоод толгой, мөрөө газраас хөндийрүүлэн 20 секунд барь. Энэ үед хүүхдээ гэдсэн дээрээ авч болно. Энэ дасгалыг хийх үед таны гэдэсний булчинд ачаалал өгч байх учиртай.

10. Дээш харан хэвтээд хоёр гараа алдал. Хөлөө дээш өргөн 90 градус болгон буцаад аажуухан хөлөө буулгана. 15 удаа давтаарай.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







