Ямар батгыг шахаж болохгүй вэ
Нүүрэн гарсан батгыг хамаагүй шахвал гүн сорвижилт үүсэх магадлалтай байдаг. Тиймээс дур мэдэн бүү шахаж байгаарай. Харин өнгөц гарсан жижиг хэн батгануудыг шахаж болох ч мэргэжлийн гоо сайхны эмчээс асуух нь зүйтэй.

Өнгөц гарсан жижиг хэмжээний батгыг зөөлөн шахаж болох юм. Юуны өмнө мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, батганыхаа төрлийг тодорхойлох хэрэгтэй. Нүүрэн дээр гарч байгаа зүйлс олон шалтгаантай байдаг.
Батгыг дотор нь:
Гөвдрүүт батга
Энэ төрлийн батга нь жижигхэн улаан өнгөтэй байх бөгөөд нүүр, цээж, нуруугаар туурна. Ийм батгыг шахвал цус гарах тул шахах хэрэггүй. Харин хатаах төрлийн зүйл түрхээд унтаарай. Өөрөөр хэлбэл спирт, оо , тос гэх мэт.
Идээт хэлбэрийн батга
Энэ төрлийн батгыг мэргэжлийн гоо засалчаар эмчлүүлсэн нь дээр байдаг. Учир нь идээт хэлбэрийн батга нь том суурьтай байх бөгөөд шар ногоон тавтай байдаг. Тиймээс идээ, цус гоожих тул өөрийн дураар оролдох хэрэггүй.

Гүн идээт хэлбэрийн батга
Ийм батгы шахвал гүн сорви үлдэнэ. Аяндаа 7 хоногийн дараа гэхэд зөөлөр ч өөрөө хагарах тул хүлээх хэрэгтэй.
Бөөгнөрч гарсан батга
Батганы хамгийн хүнд хэлбэр. Энэ үед том зангилаа үүсч, өөхөн эдэд эмгэг илэрч вандуй шиг томордог. Конглобат нь маш хатуу эмзэглэлтэй. Улаан хөхөрсөн өнгөтэй байна. Хоорондоо нийлж буглаа үүсгэдэг учраас их аюултай. Тиймээс шахах тухай бодох ч хэрэггүй. Сорвижилт нь маш гүн, овон товон нүхтэй эдгэдэг учраас. Мөн нуруу цээжээр гарах нь ч бий.
Ийм тохиолдолд хелико бактерын шинжилгээ , цусны ерөнхий шинжилгээ , демодекс шинжилгээ хийлгэх хэрэгэй.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







