Үнэртний тогтоцыг хэрхэн уртасгах вэ?
Сүрчигнийхээ үнэрийг илүү удаан хадгалахыг хүсвэл дараах зүйлсийг анхааран мөрдөөрэй.
1. Зарим үнэртэй уснууд тухайн үнэрийг нь агуулсан биеийн тостой байдаг. Тухайн тосыг нь түрхэсний дараа үнэртэй усыг түрхэх үед үнэрээ сайн хадгалдаг ба та тосыг биеийн бүх хэсэгт түрхэх нь илүү сайн үнэртэх нөхцөлийг бүрдүүлдэг байна.
2. Үнэртэй усаа хувцасныхаа дотор талд түрхэх нь үнэрийг удаан хадгалах ба таныг хөдлөх бүрд үнэр нь үнэртэж байх болно.

3. Та усаа биеийнхээ зөв хэсгүүдэд түрхэх нь чухал. Биеийнхээ цусны даралт их газруудад буюу судастай ойр газруудад усаа түрхэх ёстой. Яагаад гэвэл цус гүйх болгонд дулаан бий болгож байдаг учраас үнэртэн илүү сайн үнэртэж эхэлдэг байна. Ийм газруудад чихний ар хэсэг, хүзүү, хөхний дунд хэсэг, бугуй, тохойны нугалаас хэсэг, өвдөгний ар тал, шагай зэргийг нэрлэж болно. Тэгэхээр та эдгээр газруудад усаа түрхэх юм бол илүү сайн үнэртэх болно.
4. Үнэртэй ус хуурай биен дээр тогтох нь маш муу байдаг учир усанд орсоныхоо дараахан буюу биеэ чийгтэй байхад нь түрхэх аваас үнэртэй ус тань биенд тань сайн шингэх болно.

5. Мөн та үнэртэй усаа зөв хадгалах нь үнэртэй усныхаа чанар, үнэрийг хадгалах чухал хүчин зүйл болно. Сүрчиг усыг нарнаас хол, аль болох хүйтэн сэрүүн газарт хадгалах хэрэгтэй.
6. Үсэндээ үнэртэй усаа түрхэж ч болно. Үс арьснаас илүү үнэрийг удаан хадгалдаг.
7. Та үнэртэй усаа түрхэхдээ өөрөөсөө 20 см орчим зайнаас түрхэх хэрэгтэй. Ингэх нь үнэртэй усыг илүү их талбайд хүргэдэг байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.





