Өвдөг болон гарын тохойны арьсаа арчлах арга
Зун цаг ирж, арьсандаа анхаарал тавих хэрэгтэй болжээ. Зуны задгай хувцас өмсөхөөр тохой болон өвдөгний арьс харлаж харагдаад тун таагүй байдаг шүү дээ. Тэгвэл энэ асуудлыг шийдэх зөвлөгөөг хүргэж байна.
1. Нэг халбага содан дээр бага зэрэг сүү нэмж зуурна. Зуурмагаа тохой болон өвдгөндөө жигд тойрог маягаар түрхэж өгнө. Үүнийг 2 хоног хэрэглээд үзээрэй.
2. Оливын тосон элсэн чихэр хийгээд сайтар хутга. Энэхүү зуурмагаа 5 минут тавиад угааж, цэвэрлээрэй.

3.Нимбэгний шүүсэн дээр нэг халбага зөгийн бал хийж хутгаад харласан өвдөг болон тохойндоо жигд түрхэж өгнө. Тойрог маягаар илж өгөөрэй. 20 минутын дараа угааж, цэвэрлэнэ.
4.Оливыг тосыг өвдөг, тохойндоо түрхээд 10 минутын дараа цэвэрлэнэ
5. Алое тавьж болно. 30 минут орчим байгаад цэвэрлэнэ.

6. Чийгшүүлэгч тосыг нарын тостой холиод түрхэнэ. Үр дүн нь мэдрэгдэх болно.

7. Цайруулах үйлчилгээтэй жимснүүдийг ашиглаж болно. Жишээ нь Лимон, төмс, усан гэх мэт. Эхлээд лимоноор өвдөг тохойгоо үрж дараа нь цэвэрлэнэ. Дараа өдөр нь төмсөөр үрэх маягаар 3 хоног туршаад үзээрэй

8. 1/2 Нимбэг жимсний шүүсийг шахаж гарга. Дээр нь 1 цайны халбага хүнсний сод (baking soda) хийгээд хутгана. Бэлдсэн бэлдмэлээ гарын тохой, болон өвдөг мөн сайртсан газруудадаа түрхэж үрнэ. Үлдсэн бэлдмэлээ тухайн газруудадаа маск мэт тавин гялгар уутаар ороон 15-20 минут байлгана. Угаасны дараа чийгшүүлэгч тос түрхэнэ. Чийгшүүлэгч тосны оронд чидун жимсний (olive oil) тос түрхэж болно.

9. Мөн нүүр гарын алчуураа халуун усаар норгож тохой болон өвдөгний хэсэгт 3-4 минут бигнэнэ. Үүнийхээ дараа нь бага зэрэг савангийн хөөс түрхээд сайтар үрж угаана. Ингэж үрэхдээ гараа тохойгоор нь, хөлөө өвдөгөөр нь нугалж тус хэсгийн арьсыг тэнийлгэсэн байх ёстой. Дараа нь усаар зайлж саванг арилгаад, нэг зүсэм нимбэгээр зөөлөн арчина. Ингэж арчсаныхаа дараа дахиж угаалгүй хатаах хэрэгтэй. Эцэст нь арьсанд тэжээл өгч, зөөлрүүлэх үйлчилгээтэй тос түрхэнэ.Энэ аргаа хэд хэдэн удаа давтахад л танд үр дүн нь шууд мэдрэгдэх болно
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







