Рулет хийх арга

Орц: 

Өндөг – 4ш 
Гурил 70 гр 
Элсэн чихэр – 100 гр 
Сүү – 40 гр 
Давс – 1 чимх



Хийх арга : 

Өндгөн дээрээ 100 гр элсэн чихэрээ нэмээд зөөлөн гал дээр халаангаа хутгана. Элсэн чихэрээ хайлуулж байгаа учир хэт халаахгүй. 

Гал дээрээс аваад 5 минут миксэрдэнэ. 5 минут амраагаад давсаа нэмээд дахин 2 минут мексердэнэ. 

Дээр нь гурилаа шигшиж хийгээд сайтар хутгаад 40 гр сүүгээ нэмэн дахин хутгана. 



Листэн дээрээ цаасаа дэвсэж зуурмагаа 1-1,5 см зузаантай жигд тараагаад 180 градуст халаасан шарах шүүгээнд 10-12 шарна.


 
Энэ хооронд 50 гр орос крем 125 гр сүү, 40 гр масло хооронд холиод 5 минут миксердэнэ. Бэлэн болсон кекс дээрээ  кремээ жигд түрхэж ороогоод 1 цаг хөргөнө. 



Puujee cook 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.