Хэрвээ таны шүд өвддөг бол...

    Шүдний өвчин нь хүний биед маш их зовиур үүсгэдэг. Ялангуяа инээх, ярвайх, идэж уух, эрүүгээ хөдөлгөх, толгойгоо эргүүлэх үед өвдөлт ихээр мэдрэгддэг. Заримдаа амьсгалах үед ч өвдөх нь бий.
    Харин шүд шөнө, эсвэл амралтын өдөр өвдсөн, эмнэлэгт очих боломжгүй үед яаралтай ямар тусламж үзүүлэх талаар дараах зөвлөгөөг танд хүргэж байна.

-Шүдний завсраар орсон хоол хүнсний үлдэгдэл, амны хөндийг сайтар цэвэрлэ.
-Архи том балгаад өвчтэй шүдэн дээрээ хэсэг хугацаанд байлга. Энэ үед буйл архины зарим хэсгийг шингээн авч, шүд мэдээ алддаг.
-Мөс хүлх. Түүнчлэн өвчтэй шүдэн дээрээ болон хацар дээрээ өдөрт 3- 4 удаа 15 минутын турш мөс тавь.
-Эрхий, дунд хурууны завсрын V хэлбэртэй хэсгийг мөсөөр 5-7 минутын турш үрээрэй.
-Өвчтэй хэсгээрээ хоол хүнсээ бүү зажил.

-Анальгин, баралгин, седалгин зэрэг өвчин намдаах эм зуу. Харин аспирин хэрэглэхгүй байх хэрэгтэй. Энэ эм өвчин намдаах үйлчилгээ муутай.
-Бүлээн жин огт тавьж болохгүй. Энэ эмчилгээ нь байдлыг улам муутгаж, цаашид эмчилгээ авахгүй болгож мэднэ.
-Эмчийн зөвлөгөөгүйгээр антибиотик бүү хэрэглэ. Хамгийн гол нь шүдний эмчид яаралтай хандах хэрэгтэй.
 хүний биед маш их зовиур үүсгэдэг. Ялангуяа инээх, ярвайх, идэж уух, эрүүгээ
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.