Байцааны ороомог

Эзэгтэй нартаа зориулаад амралтын өдрийн оройн зоогонд "байцааны ороомог"-ийг санал болгож байна. Доорх зөвлөмжийг дагаад хийгээрэй. 

Орц:

-Байцаа 500гр
-Мах 300гр
-Цагаан будаа 150гр
-Өндөг 1ш
-Майонез 100гр
-Талхны хатаасан үйрмэг 30гр
-Ургамалын тос 25гр
-Цөцгий 60гр



Хийх арга:

Будаагаа жигнэнэ. Байцааг бүхлээр нь угааж цэвэрлэн голыг нь ухаж аваад, давстай усанд дутуу чанаж болгоно. Дараа нь навч бүрээр нь салгаж хатаана. Навчаа хатаах зуураа таташ бэлтгэнэ. Махаа татаж, жигнэсэн цагаан будаатайгаа холиод сонгино, давс, халуун ногоогоор амтална. Сэвэрсэн навчнуудад майонез түрхээд голд нь татшаа хийж нэг талаас нь хуйлна. Хуйлсан ороомгоо эхлээд гурлиндаа дараа нь өндгөнд дүрээд, дахин талхны үртсэнд өнхрүүлэн хайруулын тавганд эргүүлж тойруулан шарна. Бэлэн болсон ороомгоо таваглахдаа бага зэрэг цөцгий түрхэж идвэл бүр ч амттай.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.