Хосууд хамтдаа амьдарч байна
Алдарт хосуудыг хамтдаа амьдрах болсныг хэвлэлийнхэн сүүлийн өдрүүдэд онцолж байна. Тэд нью-йорк хотын Грийнвич виллзйж нэртэй газар амьдарч байгаа гэнэ.

Дуучин, жүжигчин Селена Гомез нью-йорк хотод Вүүди Аллены шинэ киноны зураг авалтанд орж байгаа бол дуучин Вийкнд аялан тоглолттой яваа аж. Эх сурвалжийн мэдээлснээр хосууд Грийнвич Виллэйжийн хамгийн тансаг зэрэглэлийн байшинг түрээслэжээ. Энэ нь Селенагийн хувьд том өөрчлөлт аж. Учир нь тэрээр өмнө нь аялан тоглолт, зураг авалтын үед ихэвчлэн буудалд байрладаг байсан. Хосууд хамт амьдарч байгаагаа өөрсдөө зарлаагүй ч нэрээ нуусан мэдээллэгч тэдний хамт амьдарч байгааг батлан мэдээллэжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







