Зурган дээр сайхан харагдах 6 арга

Зурган дээр сайхан харагдах нь их учиртай. Авхуулсан зургуудаа үзэхэд найзууд чинь  үнэхээр гоё харагдаж, харин та онцгүй гарсан мэт санагддаг уу. Хэрвээ тийм бол эдгээр аргуудыг хэрэглэхэд гэмгүй. Хэрэгжүүлээд үзээрэй. 

Ойроос зураг авхуулахдаа цээж зургаа даруулж байгаа мэт томоотой, цэх суух хэрэггүй. Харин бага зэрэг хажуу тийш хараад эрүүгээ мөрлүүгээ хандсан чиглэлтэй байх хэрэгтэй. 

2. Доош сууж зургаа авхуулах шаардлага гарсан бол урагшаа эгц харж суух хэрэггүй. Гуя чинь бүдүүн, цээж чинь өргөн харагдана. Тиймээс хажуу тийш хандлагатай суугаад гуяныхаа хажуу талыг харуулан суугаарай. 2- р зурагны байрлал нь эмэгтэйлэг, бие цэгцтэй... харагдаж байгаа биз. 


3. Цэрэг шиг номхон зогсохын оронд бага зэрэг хажуу тийш хазайгаад хөлөө эмэгтэйлэг гишгэ. Гараа халаасандаа бүгдийг нь чихэхийн оронд сайхан хуруунуудаа ил гаргах хэрэгтэй. Мөн инээмсэглэхээ мартваа 


4. Зурган дээр s харагдахад учир бий. Ингэж харагдахын тулд 3- р зурагны дүрмийг баримтлах хэрэгтэй. Хөлөө өвдгөөр нь бага зэрэг нугалаад, цээжээ  хажуу тийш үл ялиг хазайлган, эрүүгээ бага зэрэг доошоо, харцаа бага зэрэг дээшээ хараад, инээмсэглэ. Сайхан төрх харагдах болно. 

5. Хүзүүгээ урт харагдуулахыг хүсэж байгаа бол доорх /2-р зураг/ байрлалаар авхуулж болох юм. Мөрөө хазайлгаад, эрүүгээ бага зэрэг дээшээ, гараа далд нуухын оронд ил гаргах хэрэгтэй. 

6. Цэх урагшаа харж зогсохын оронд хажуу тийшээ хандлагатай, эрүүгээ бага зэрэг доош болгоорой. Инээмсэглэхээ мартаж болохгүй. Өргөн шанаатай бол энэ байрлал хамгийн тхиромжтой. 





Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.