Төрсөн өдрийн мэнд Кендэл Женнер
Ким Кардишианы дүү, загвар өмсөгч Кендал Женнерийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрээр 1995 оны 11-р сарын 3 -ны энэ өдөр АНУ- ын Лос Анжелес хотноо мэндэлжээ. Түүний төрсөн өдрийг тохиолдуулан Кардашианы гэр бүлийхэн үдэшлэг зохиосон байна.
Тэрээр 2009 оноос буюу 14 настай байхаасаа загвар өмсөж эхэлсэн юм. Сэтгүүлийн нүүр чимж, хэд хэдэн загварын шоунд оролцож өөрийнхөөрөө ур чадварыг харуулсан юм бөгөөд Кардишианы шоугаар олны танил болж байсан билээ. Түүний хөөрхөн царай, сайхан бие үргэлж олны анхаарлыг төвд байдаг бөгөөд хэвлэл мэдээллийн баатар болох нь цөөнгүй.
Ингээд цэл залуухан загвар өмсөгч бүсгүйд төрсөн өдрийн мэнд хүргэе. Цаашид юу бүтээж, ямар амжилт гаргахыг дэлхийн өнцөг булан бүрээс ажиглаж, хүлээж байгаа байх.


Энэ жил хорь нас хүрч буй модел бүсгүй 38 настай Орланда Влимтай нэр холбогдоод байгаа бөгөөд болзож эхэлсэн гэж эх сурвалжууд ярьж байна.









Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







