”Бодит дэлгэц” 4D эхо эмнэлэг

Хорвоод мэндлэх гэж буй бяцхан хүүхдийнхээ гэдсэндээ инээх, эвшээх, ярвайх, зажлах, нүдээ нээх, хөлөө жийх, гар хуруугаа хэрхэн хөдөлгөж байгааг харахыг эцэг, эх болгон хүсэж, догдолдог. Танд энэ сайхан мэдрэмжийг  “Бодит Дэлгэц” 4D эхо эмнэлэг өгөх болно. Хамгийн сүүлийн үеийн техникийн дэвшлийг харуулсан оношлогооны хүчин чадал сайтай аппаратаар таны хэвлий дэх ургийн гажиг, ургийн зүрхний цохилт, ургийн өсөлт, умайн тонус зэргийг тодорхойлно.


4 сараас дээш урагт дараах гажиг байгаа эсэхийг шалгана:

 -  Уруул тагнайны сэтэрхий
 -  Мөчний бүтэц 
 - Ургийн хэвлийн хана бүрэн эсэх 
 - Нуруу нугаламын жигд эсэх
 - Ургийн дотор эрхтнүүдийг үзэж оношилно.



Та жирэмсний 11-13 долоо хоногт, 20-24 долоо хоногт , 30-35 долоо хоногт. Мөн шаардлагатай тохиолдолд 40-42 долоо хоногт ургийн илүү тээлт, ургийн ус багассан эсэх, ургийн байрлал буруу эсэх, ураг хэт томорсон, ургийн бүтэлт үүссэн эсэхийг оношлож төрөлтийг зөв төлөвлөж төрөхийн өмнөх болон дараах хүндрэлээс сэргийлнэ. Ургийн хөгжлийн явцыг үнэлэх зорилгоор эхний удаа 20-24 долоо хоногт ургийн гаж хөгжил хайх оношлогоо хийгддэг. Дараа нь 32-34 долоо хоногтойд ургийн хөгжлийн саатал, ургийн байрлал, жин, урагт хүчилтөрөгчийн дутмагшил, бүтэлт байгаа эсэхийг өнгөт доплер ашиглан тодорхойлно. ЭХО оношлогоо нь цацраг туяаны нөлөө байдаггүй тул ямар ч аюулгүй. 



Ургийн хүйсийг 4 сараас эхлэн ЭХО –оор харж оношлох боломжтой юм.  Өөрөөр хэлбэл өнгөт буюу ¾ D эхо-д харуулах хамгийн тохиромжтой хугацаа нь 16-32 долоо хоног юм. Тиймээс жирэмсний эдгээр хугацаанд “Бодит Дэлгэц” 4D  эхо эмнэлэгт хандан ургийн гажиг, хүйс, өсөлт хөгжилт болон бусад үзүүлэлтүүдийг тодорхойлж, бяцхан хүүхдийнхээ өнгөт зургийг аваарай. Эцэг эхчүүдийг хүсвэл ургийн CD бичлэг хийж өгнө. 



Мөн цуллаг эрхтэнүүд болох элэг, цөс, бөөр, дэлүү, нойр булчирхай, умай өндгөвч, төмсөг, түрүү булчирхай, бамбай булчирхайн голомтот болон бүтцийн өөрчлөлтүүдийг үзэж тодорхойлно.

Цагийн хуваарь :  Даваа-Баасан- 09:00-17:00
                              Бямба, Ням- 10:00-16:00

ХАЯГ: Сүхбаатар дүүргийн эмнэлэгийн хойно, 11 А Байрны 1 давхарт байрладаг. 

УТАС: 9632-2868



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(103.242.47.98) 2017-12-15 09:16:05
хэдээр үздэг вэ