Кэндэл Женнер ”Vectoria secret” - ын загвар өмсөгчөөр ажиллана

Ким Кардишианы дүү Кэндэл Женнер ирэх 12 сард болох "Vectoria secret - ын шоуны загвар өмсөгчөөр ажиллах урилга авсан байна. Дэлхийн олон сая хүмүүсийн шимтэн үздэг энэхүү шоуны нэгэн сахиусан тэнгэр болсондоо тун баяртай байна гэдгээ илэрхийлжээ.  Кэндэл Женнер нь сүүлийн үед олон хүмүүсийн анхаарлыг татаж байгаа бөгөөд "Vectoria secret" сахиусан тэнгэр болсноор илүү олон сая хүмүүсд танигдах биз. 


Кэндэл Женнер нь 1995 оны 11-р сарын 3 -ны энэ өдөр АНУ- ын Лос Анжелес хотноо мэндэлжээ.  Тэрээр ахлах сургуульд байхдаа сургуулийн хөгжөөн дэмжигчийн багт байсан бөгөөд 2009 оноос буюу 14 настай байхаасаа загвар өмсөж эхэлсэн юм. 2011 онд "Teen Vogue" "Ok" зэрэг сэтгүүлийн нүүрийг чимж байсан бөгөөд Индонезийн Marie Claire, Chanel, Givenchy, Balmain, Vera Wang, Fendi,  Oscar de la Renta гэх мэт дэлхийн нэр хүндтэй бүхий л брендүүдтэй хамтран ажиллажээ. Тэрээр Ким Кардишианы шоугаар олны танил болсон ч түүнийг өсөх ирээдүйтэй загвар өмсөгчөөр шалгарч, загварын ертөнцөд өөрийн дүр төрх, орон зайг бий болгож эхэлсэн юм. 


179 см - ын өндөртэй, гоолиг бие, хөөрхөн царай, элдэв хэл аманд ороолцолддоггүй тэрээр 2014 оны хамгийн их Google-д нэр нь хайгдсан моделиор шалгарсан юм. Мөн facebook - ын олон сая дагагчтай бөгөөд түүнийг маш олон хүн дэмжиж хайрладаг аж. Элдэв хэл аманд өртдөггүй тэрээр саяхан 38 настай Орланда Влимтай нэр холбогдсон. Тэднийг болзож эхэлсэн хэмээн эх сурвалжууд ярьж байна. 


Ингээд үзэсгэлэнт Кендэл Женнерийг "Vectoria Secret"  -ын тайзнаа хэрхэн од болон гялалзхыг харах үлдлээ. 










Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.