Мэдэхэд илүүдэхгүй шүү

1. Спиртээр толио арчвал гялалзсан сайхан өнгөтэй болох болно. 

2. Хувцас дээр наалдсан бохийг арилгахын тулд хувцасаа хөлдөөгөөд 1 цагийн дараа наалдсан бохийг хуулж аваарай. Илүү хялбархан, илүү цэвэрхэн хуулагдах болно. 

3. Цагаан өнгөтэй хувцасныхаа өнгийг сэргээхийг хүсвэл халуун бүлээн усанд зүсэм нимбэг хийгээд цагаан хувцаснуудаа дэвтээгээд 10 минутын дараа усаар зайлж цэвэрлээрэй. 



4. Нимбэгний шүүсийг их гаргахын тулд нимбэгээ халуун усанд нэг цаг орчим дэвтээгээд дараа нь шахна.

5. Хэрэв байцааны үнэрт дургүй, хоол хийж байхдаа түүнээс зайлс хийхийг хүсэж байвал байцаан дээрээ зүсэм талх тавьдаг юм байна.

6. Загасны эхүүн үнэрийг хэрхэн гараасаа арилгахдаа  гараа нэг удаа сайтар алимны сироп эсвэл нухшаар угаагаад усаар зайлхад  болно.

7. Сонгино хэрчихдээ яаж нулимс гаргахгүй байх вэ гэвэл зүгээр л бохь зажилдаг юм байна шүү.

8.  Өндөг чанаж байгаа усандаа давс хийвэл өндөг хурдан болохоос гадна хальс нь сайн арилдаг аж. 

9. Нэгэнт авчихсан загасаа хэрхэн шинэ эсхийг нь мэдэх вэ? Савтай хүйтэн усанд хийхэд загас хөвж байвал цэвэр гэсэн үг.

10. Өндөгний шинэ болохыг хэрхэн шалгах вэ? Өндөгөө хүйтэн усанд хийхэд хөндлөн хөвөж байвал шинэ, налуу байвал 3-4 хоносон, эгц босоо хөвбөл 10 өдрийн өмнөх өндөг байна гэдгийг мэдэж болох нь.



11. Хувцсан дээр тогтсон бэхний толбыг арилгах арга. Бэх болсон хэсэгт шүдний оо түрхээд хатаах.

12. Хулгана таны санааг зовоож байна уу? Хэрвээ тийм бол түүний амийг таслахгүйгээр дайжуулах нэгэн арга байна.  Тэднийг хаана харсан тэр газар нь хар перц тавьбал дахин тэр хэсгээр явахгүй бөгөөд ойр орчмоос тэд сайн дураараа даажин явах болно.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.