Хүүхэд хурхирах нь хэвийн үзэгдэл үү
Нойрсч байгаа хүүхдээ хурхирахад зарим эцэг эхчүүд айж сэтгэлээ зовоодог бол зарим эцэг эхчүүд өхөөрдөж, бичлэгийг нь хийж Ютубт тавьдаг. Эцэг эхчүүдийн алийнх нь зөв бэ? Хурхирч байгаа хүүхдийн эрүүл мэндийн талаар эмч мэргэжилтнүүд дараах зөвлөгөө мэдээллийг өгч байна.

Хүүхэд ар нураагаараа харсан байдалтай унтаж байхдаа хурхирах нь амьсгалын замын эрхтэний булчин суларч, агаар залгих бүтцэд нь
өөрчлөлт орсонтой холбоотой байдаг гэнэ. Хүүхэд хурхирах хамгийн нийтлэг түгээмэл шалтгаан нь хамар залгиурын бүйлсэн булчирхайн үрэвсэл үүссэнтэй холбоотой, тухайлбал, хурц болон цочмог томуу, томуу туст өвчний үед шингэний дуу чимээ гардаг байна. Энэ өвчний улмаас цус хүчилтөрөгчийн дутагдалд орж, улмаар тархины хөгжлийн үйл ажиллагаанд саад учруулдаг байна. Хөхөөр хооллож байгаа нярай хүүхдүүдийн хамарт нуснаас үүдсэн цардас үүсч, хуурайшин хурхирах чимээ гаргадаг байна. Үүнийг болиулахын тулд хөвөн зэрэг материалаар хамрыг “гижигдэж” найтаалгахад нь туслах хэрэгтэй.

Үүнээс гадна автомашины хүүхдэд зориулсан суудал дээр, хүүхдийн тэргэн дээр суугаа байдлаар унтаж байгаа хүүхэд хурхирах нь тухайн хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг байна. АНУ-ын эмч мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар суугаа байдлаар унтаж байгаа нярай хүүхэд хүчилтөрөгчийн дутагдалд ордог нь тогтоогджээ. Хүчилтөрөгчийн дутагдалд орсноор хүүхдийн сэтгэцийн хөгжил удааширдаг байна. Ийм байдлаар унтах үедээ хурхирч байгаа бол хүүхдээ тайван чимээгүй унтахад нь тусалж, цэх байдалд оруулан хэвтүүлэх хэрэгтэй. Хэрвээ дөнгөж төрсөн хүүхэд хурхирч байвал энэ нь хамрын бүтэцтэй холбоотой байдаг юм байна. Хамар нармайн суваг нарийнхан бол агаар орох, гарах үед шүгэлдэж байгаа мэт сонсогддог.
Гэхдээ энэ байдлаас айгаад байх шаардлагагүй. Хүүхэд 1 сар хүрсний дараагаар хамар нармайн суваг томорч, энэ саад арилдаг байна. Бага насны хүүхэд унтах үедээ ихэнх тохиолдолд хурхирдаг бол энэ нь жингийн илүүдэлтэй холбоотой юм байна. Илүүдэл жин нь зөөлөн эдэд тосны эд бүрэлдэхэд хүргэж, улмаар хамрын хөндийн хэсгийг зайг бууруулдаг байна.
likenews.mn/
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







