Монголын мисс шилдэг үдшийн даашинзтай миссээр шалгарлаа
Эх дэлхийн мисс буюу "Miss Earth" 2015 тэмцээн Австри улсын Вена хотод болж байгаа. Энэхүү тэмцээнд Монгол улсаа төлөөлөн А. Баярцэцэг оролцож байгаа билээ. Тэрээр "Шилдэг үдшийн даашинз" номинацын эзэн болсон байна. Шилдэг даашинзыг Монголын дизайнер Отгонжаргал урлажээ.

Энэхүү тэмцээн нь 2001 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд эх дэлхийгээ хайрлан хамгаалах , хүүхэд залуучуудад экологийн мэдлэг олгох, улс эх орноо сурталчилан таниулах зорилготой билээ. Монголоо төлөөлөн оролцож буй А. Баярцэцэг эх дэлхийн мисс тэмцээний шүүгчдээс өндөр үнэлгээ авч, шилдэг миссүүдийн эгнээнд яваа юм.





Уур амьсгалын дулаарлыг багасгахад өөрсдийн өчүүхэн хувь нэмрээ оруулахаар миссүүд маань мод тарьцгаалаа. Далайд дусал нэмэр гэдэг.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







