Өвлийг өнөтэй давахад туслах хүнс
Энэ жил сүүлийн жилүүдэд тохиолдож байгаагүй хүйтэн өвөл болж байгааг хүн бүхэн ярилцаж байна. Үнэхээр идэр есийн хүйтэн эхлээгүй байхад тэсгим хүйтэн агаар нэгэнтээ айлчилжээ. Хүйтэн сэрүүний улиралд ханиад томуу ихэсдэг ч энэ жилд ханиад томуу илүү элбэгшсэн байна. Үүнтэй холбогдуулаад танд урьдчилан сэргийлэх зорилготойгоор уншигч танд эм бэлдмэл хэрэглэлгүй хэрхэн ханиад томуунаас ангид байж дархлаагаа нэмэх талаар зөвлөж байна.

1. Улаан чинжүү. Бид ихэнхдээ витамин С-г цитрусын төрлийн жимсэнд агуулагддаг гэж боддог. Энэ нь үнэнч өөр олон төрлийн хүнсэнд тус витамин агуулагдаж байдаг. Та өөрт тохируулан улаан чинжүүг хэрэглэж чадвал ханиаднаас сэргийлж чадна.
2. Тараг. Тарганд хүний биед хэрэгтэй бактери агуулагддаг. Иймдээ ч хүний биеийн эсүүдийг дэмжиж биеийг эрүүл байлгахад ач тустай бүтээгдэхүүн юм.
3. Ногоон цай. Та яагаад энгийн бөөн фтор агуулсан цайны оронд ногоон цай ууж болохгүй гэж. Эрүүл мэндэд тустайгаас гадна хүйтэн өвөл танд хамгийн сайн эм болж чадах цай юм.
4. Амтат төмс. Төмсийг хүний биед хэрэгтэй нэг ч зүйл агуулдаггүй хүнсний ногоо гэдэг бол зарим тохиолдолд хүнсний ногоо биш гэх ч тохиолдол байдаг. Гэхдээ тэсгим өвлийн хүйтнээс хамгаалж чадах нэг зүйл бол амтат төмс юм.
5. Сармис. Бүх зүйлд хамгийн сайн зүйл бол сармис. Кальциар баялаг тус халуун ногоог та өөрт тохируулан хэрэглэснээр ханиад томуунаас ангид байж чадна. Учир нь сармисанд агуулагддаг зарим элемэнтүүд нь ямар ч бактерийг устгах чадвартай байдаг.
6. Салмон загас. Танд хэрэгтэй бас нэгэн зүйл бол Омега 3 юм. Ялангуяа та давхар биетэй эсвэл төрөөд удаагүй эмэгтэй бол илүү их хэрэгтэй. Таныг хүйтэн өвлийн жихүүн салхинаас хамгаалахаас гадна ихийг идсэн ч таргалуулахгүй ашиг тустай хүнсний бүтээгдэхүүн юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







