Н.Отгонбаяр: Гоё гутал сайхан газар руу хөтөлдөг


Хүүхнүүд бидний нэг гангараа бол гутал. Энэ утгаараа бид өөрсдийн нэрийн хуудас болсон гутлаа хамгийн ихээр анхаардаг. Урин дулаан цаг ирж бүсгүйчүүд бид гоо сайхан хөлөө дэгжин гутлаараа гоёх боллоо. Тиймээс бид  бүсгүйчүүддээ зориулж “Master shoes” гутлын салоны ажилтан Н.Отгонбаяраас хэрхэн гутлаа зөв сайхан арчлах талаар цөөн хором ярилцлаа.

- Юуны өмнө та өөрийгөө танилцуулахгүй юу? 

- Намайг Отгонбаяр гэдэг. Үйлдвэрлэл Технологи Дизайны сургуулийн загвар зохион бүтээгчийн ангийг 2006 онд төгсөөд 2009 оноос хойш энэ байгууллагад ажиллаж байна. 

-Эмэгтэй хүн гутал засварын салонд ажиллана гэдэг сонин сонголт. Яагаад энэ салбарыг сонгох болов?

-Нэгдүгээрт, миний мэргэжилтэй уялдаатай, Хоёрдугаарт, би энэ мэргэжил, ажилдаа маш их сонирхолтой. Би уг нь загвар зохион бүтээгч, харин одоо гутал засна, оёно гээд бүгдийг нь хийж сурсан.

-Хүмүүс холгож, барьсан гутлыг авчирч засуулдаг байх. Гэхдээ бага зэрэг нухсан  холгосон гутлаа гэрийн нөхцөлд яаж аргалах талаар зөвлөгөө өгвөл...

-Гутлынхаа дарж, нухаж байгаа хэсгээ бага зэргийн бүлээн усаар чийглээд гараараа зөөлөн нухаж өгөөрэй. Мөн гутлын ар холгоод дараад байгаа тохиолдолд манайд гутлын зөөлөвч байгаа, түүнийг худалдаж аваад наачихаж болно.

-Хамгийн их гутал  сольдог хүмүүс бол хүүхнүүд бид. Тэгвэл улирал солигдоход гутлаа хэрхэн хадгалах вэ?

-Ямар ч гутал байсан заавал цэвэрлэж байж хадгалах хэрэгтэй. Хадгалахдаа анх гуталтай хамт ирсэн хайрцганд хийж хадгалаарай. Улирал нь нэгэнт дууссан л бол заавал цэвэрлүүлж, өнгийг нь сэргээлгээд, гутлын хэлбэр хадгалагч хэвийг нь дотор хийх шаардлагатай. Хэрвээ ингэх юм бол дараа жил гутлаа гаргаж ирэхэд яг л шинэ юм шиг гутал таныг угтах болно.

-Залуус маань улирал харгалзахгүй пүүз өмсдөг болохоор танай салбар дээр засвараа хүлээсэн олон пүүз харагдаж байна. Пүүзний арчилгааны талаар...?

-Гэрийн нөхцөлд пүүзийг угаалгын машинд хийж угаадаг. Энэ бол маш буруу. Угаалгын машинд угааснаар олон наалтууд хууларч, хатуулгууд нь зөөлрөдөг. Мөн хэзээ ч  гүйцэд хатдаггүй. Улирал хамаарахгүй өмсдөг гэдэг утгаараа пүүзнүүд маш амархан чийгтэж, үнэр орох гээд байдаг талтай. Харин манайд цэвэрлүүлснээрээ энэ бүх  асуудлууд байхгүй болно. Манай салон гутлыг хэзээ ч угаалгын машинд хийдэггүй, бүх цэвэрлэгээ гараар явагддаг. Хатаах, нян бактер устгах, үнэр арилгах тусгай  зориулалтын гэрлээр шарж өгдөг. Пүүзээ манайд ирж цэвэрлүүлэх боломжгүй бол бага хөөсөрдөг угаалгын нунтгаар зөвхөн гадна талаас нь угаах хэрэгтэй.

-Танай салонд олон сайхан эмэгтэйчүүд ажилладаг юм байна? Эмэгтэйчүүд ажиллахын давуу тал гэж байгаа байх?

-Тийм шүү. Манай орон жилийн дөрвөн улиралтай болохоор хүмүүс тэр дундаа хүүхнүүд маань олон гутал сольж өмсдөг. Тэдний өмсдөг чамин сайхан гуталуудыг засж янзлахад илүү мэдрэмжтэй ханддаг. Яагаад гэвэл өөрсдөө өмсдөг учраас. Ер нь манайд ажиллаж байгаа ажилчид бүгд мэргэжлийн хүмүүс тиймээс манайхаар үйлчлүүлэх гэж ирсэн хүн бүрийн гутлыг нарийн технологиор засварладаг. Учир нь бид гутлыг хэрхэн хийдэг технологийг эхнээс нь дуусах хүртэл нь нарийвчлалтай мэддэг. Тийм учраас зөвхөн өлмийндөө л резин наалгах гэж орж ирсэн хүний гутланд гарт тааралдсан резинээ аваад наачихдаггүй, хаана нь, яаж наавал тухайн хүний хөлөнд эвтэйхэн байх вэ? гээд бүх зүйлийг нарийн тооцоолдог юм. 

-Танд баярлалаа

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Bi (66.181.183.196) 2018-08-16 21:17:33
Mundag
soko (122.201.18.4) 2013-09-04 14:22:40
ene gutliin salon haana baidag ve hayag bolon utasnii dugaariig ni uguuch