Долоо хоногийн дотор үсээ 3-4 см ургуулах арга

Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Бүсгүй та үсээ хурдан ургуулмаар байгаа бол дараах зөвлөгөөнд анхааралаа хандуулаарай. 

Хэрэгтэй зүйлс: 

Оливийн тос
Богино долгионы зуух 
Тос халаах аяга



Юу хийх вэ? 

1. Аяганд оливын тосоо хийж бэлднэ. Зөвхөн хуухинд түрхэх учраас 10 гр байхад хангалттай. 

2. Аяганд хийсэн оливийн тосоо богино долгионы зууханд хийж бага зэрэг халаана. Хэт халуун биш бүлээн байх ёстой. 

3. Бэлэн болсон тосоороо хуухиндаа хурууны өндгөөрөө 4 минут орчим массаж хийнэ. 

4. Иллэг хийсний дараа хоёр цаг амраах хэрэгтэй. 

5. Эцэст нь үсээ бүлээн усаар зайлж угаана. Тос арилахгүй уддаг ч таны үс маш сайн тэжээл авсан байх болно. 

Долоо хоногийн турш иллэг хийсний үр дүнд таны үс хоногт 3-4 см ургах болно. Мөн үсэндээ тогтмол ингэж массаж хийснээр таны үсийг уян зөөлөн, намирсан болгодог. 

hiub.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.