Николь Кидман анх удаа салалтынхаа талаар ам нээжээ

Одоогоос 14 жилийн өмнө алдарт хосууд болох Николь Кидман, Том Круз нар салсан билээ. Өнөөдрийг хүртэл салалтынхаа талаар ам нээж байгаагүй жүжигчин Николь анх удаа яагаад салах болсноо нэгэн ярилцлагатаа дурджээ. 



Тэд анх гэрлэхэд Николь 23 настай, Том 28 настай байжээ. 10 жилийн туршид хамтдаа амьдарсан хосууд 2001 онд гэрлэлтээ цуцласан билээ. Николь "Би түүнтэй гэрлэхдээ өөрөө хүүхдээрээ байсан. Гэхдээ би үүндээ хэзээ ч харамсаж үзээгүй. Энэ гэрлэлтээс би маш их зүйлийг суралцсан" хэмээжээ. Дашрамд дурдахад тэд нэг өргөмөл хүүтэй аж. 


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.