Өнөөдөр Жулиа Робертс хэдэн нас хүрч байна вэ?

Америкийн алдарт жүжигчин Жулиа Фиона Робертсийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байгаа билээ. Тэрээр 1967 оны энэ өдөр АНУ-ын Жоржиа мужид төржээ.

Дэлхийн хамгийн өндөр үнэтэй жүжигчидийн тоонд зүй ёсоор тооцогддог тэрээр People Сэтгүүлээс шалгаруулдаг дэлхийн хамгийн хөөрхөн эмэгтэй жагсаалтад 11 удаа эхний байранд шалгарч байжээ.

Алдарт жүжигчин бүсгүйн аав нь худалдаачин, ээж нь сүмийн нарийн бичиг ажилтай байжээ. Тэрээр 1 ах, 2 дүүтэй бөгөөд дөрвүүлээ жүжигчин мэргэжилтэй болсон нь сонин.

Робертс эхнээсээ чадварлаг сайн жүжигчин болохыг хүсч түүнийхээ төлөө хичээж зүтгэж иржээ. Тэрээр Нью Йорк хотыг зорин ажиллаж, олсон мөнгөөрөө жүжигчний курсын төлбөрөө төлдөг байж. Түүний анхны дүр нь кино дэлгэцэнд ердөө л 15 секунд үргэлжилсэн байна. Харин түүний нэр алдарыг холливудад цуйрайтуулсан кино бол Steel Magnolias хэмээх кино бөгөөд тэрээр Алтан бөмбөрцөгийн эзэн болсон юм.
Түүний дараа Жулиа Робертс Хөөрхөн хүүхэн киноны гол дүрд тоглож өөрийнхөө авъяас чадварыг дэлхий нийтэд таниулсан билээ...

Ийнхүү дэлхийн хамгийн үнэтэй жүжигчин бүсгүйн кино дэлгэцийн дүр 25 сая доллараар хэмжигдэж байна...

Жүжигчний хайр дурлал мөн бусад алдартнуудын адил сенсацитай өрнөж байсан бөгөөд анх каунтри дуучин Лайла Ловеттэй 2 жилийн турш амьдарсан боловч тэд салсан. Харин тэрээр 2002 оноос эхлэн жүжигчин Даниель Модельтэй гэр бүл болж өдгөө 2 хөөрхөн ихэр хүүхдийн эцэг эх болцгоосон билээ.










