Арьсаа эрүүлжүүлэх аргууд
-Биеийн арьсаа цэвэр байлга.
Энэ нь эрүүл саруул амьдрахад чухал нөлөөтэй. Хүний хөлс өвөрмөц үнэртэй байдаг. Хамгийн анхилуун үнэртэн ч хөлсний үнэрийг дарж чадахгүй.
-7 хоногт 2 удаа усанд орох хэрэгтэй.
Халуун бүлээн устай онгоцонд орох үед шилмүүс юм уу халгайн ханд хийж, орохдоо нүүрэндээ тос түрхэх хэрэгтэй.

-Шилмүүстэй усанд орох.
Шилмүүсний ханд маш сайхан үнэртэй. Мөн биеийн ядаргаа гаргаж мэдрэлийн системийг тайвшруулдаг сайн талтай.
-Хөөстэй усанд орох.
35 хэмийн хөөстэй усанд ороход турахад сайнаар нөлөөлдөг. Биеийн алжаал тайлдаг. Төрөл бүрийн жимстэй цэцэгтэй, анхилуун үнэртэй усанд ороход арьсыг маш гоё зөөлрүүлдэг.

-Мөчрөөр иллэг хийгээрэй.
-Хусны мөчир судас булчингийн өвчнийг намдааж арьсыг хог шорооноос цэвэрлэж залуужуулна. Тамхи татдаг хүмүүс, багтраа өвчтэй хүтүүст хусны мөчир юугаар ч сольшгүй эм болдог.
-Царсны мөчир.
Батга гарамтгай, тослог арьсанд нэн тохиромжтой. Үнэр нь мэдрэлийг тайвшруулж, цусны даралт тэнцвэржүүлнэ.
-Далдуу модны мөчир.
Толгойн өвчнийн арилгаж бөөрөнд бяцхан дасгал болж шээс хөөж хөлөргөх шидтэй

Мөн
1.Та усанд орохын өмнө биеэ бүхэлд нь сойзоор эсвэл бие угаагчаар сайн үрээрэй. Ингэснээр арьсны хуурай, үхсэн эд унаж, чийг арьсны гүнд нэвтрэх болно. Түүнээс гадна цусны эргэлт сайжирч, арьсанд хүчилтөрөгч ба тэжээллэг бодисууд сайн шингэж, арьс ягаан өнгөтэй болж, эрүүлжилнэ. Гэхдээ эмзэг арьстай экземтэй хүнд энэ арга таарахгүй.
2.Хэт халуун усанд орж болохгүй. Харин тусгай зориулалтын сүүтэй ус бол хэзээ ч халуудахгүй. Учир нь сүүний протеин ба өөх тос арьсыг чийглэж, халуун усны нөлөөг саармагжуулдаг. Ийм усанд ороход арьс нялх хүүхдйинх шиг зөөлөн, гөлгөр болдог.
3.Сарнай, мэлрэг, шимтэглэй, лавандаа зэрэг цэцгийн дэлбээг орох усандаа хийхэд тайвшруулах, стрессийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Цэцгийн дэлбээний оронд тийм үнэртэй саван хийж болно.
4.Усанд орсны дараа алчуураар биеэ үрж, арчиж болохгүй, тэгвэл бүх үр дүн нь алга болно. Иймээс зөвхөн маш зөөлөн үслэг алчуураар усыг нь шингээж авна. Арьс үл ялиг чийглэг байх ёстой.
Туршлагатай гоо засалчид өдөрт хоёр удаа биед чийгшүүлэх тос түрхэх ёстой гэж үздэг. Ялангуяа усанд орсны дараа арьсаа яльгүй чийгтэй байгаа үед сүүний лосьон сайн түрхэх хэрэгтэй. Сүү биенд маш ашигтай, сайхан нөлөө үзүүлдэг..
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







