Мисс А.Баярцэцэг олон нийтийн санал асуулгаар гуравдугаар байранд орлоо

Австри улсын Вена хотноо "Эх дэлхийн мисс" тэмцээн үргэлжилсээр байна. Энэхүү тэмцээнд "Торго Модел" загварын агентлагийн загвар өмсөгч А.Баярцэцэг эх орноо төлөөлөн оролцож байгаа билээ. Загвар зохион бүтээгч Д.Отгонжаргалын даашинз шилдэг үдшийн даашинзаар шалгарсан. Тэгвэл энэ удаад тэмцээний олон нийтийн санал асуулгаар мисс А.Баярцэцэг гуравдугаар байранд бичигдсэн байна. Энэхүү тэмцээнд 95 орны миссүүд оролцож байгаа юм. 



Авьяаслаг миссийн төрөлд үндэсний этник бүжиг бүжиглэнгээ Монгол бичиг калиграфиар бичиж олны таашаалыг хүртлээ. Мөн  "Цаг уурын өөрчлөлт" сэдвээр илтгэл  тавьсан бөгөөд олон хүний анхаарлыг татсан энэхүү илтгэлээ ч тун амжилттай тавьсан байна. 



Тэмцээнд түрүүлсэн мисс тухайн жилийн хугацаанд байгаль орчин, экологийн болон дэлхийн нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үүрэгтэйгээс гадна Miss Earth сан болон НҮБ-ын байгаль орчны төсөл хөтөлбөрийн элч болдог уламжлалтай. 



Эх орноо төлөөлөн оролцож буй мисс А.Баярцэцэгтээ амжилт хүсэе.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.