Таны хэдэн сард төрсөн чинь утга учиртай

Хүний хэдэн сард төрсөнөөр нь яг ямар хүн бэ гэдгийг мэдэж болдог гэнэ шүү. Зан ааш, сул болон давуу тал, хэр мэдрэмжтэй гээд л бүгдийг мэдэж болдог байна. Та хэдэн сард төрсөн бэ?


1-р сард төрөгсөд 

• Их хүсэл эрмэлзэлтэй юманд нухацтай
• Хүнд заах хүнээр заалгах дуртай 
• Хүний алдаа,сул талыг олж харах дуртай 
• Шүүмжлэх дуртай 
• Шаргуу бүтээлч 
• Ухаалаг, цэвэрч ба эмх цэгцтэй
• Мэдрэмжтэй ба юмыг гүнзгий боддог
• Бусдыг хэрхэн хөгжөөхөө мэддэг 
• Ер нь дуу шуу цөөтэй гэхдээ сэтгэл хөдөлсөн юмуу сандарсан үед огт тийм биш 
• Нилээд хашир 
• Нийгмийн идэвхи өндөр
• Биеийн эсэргүүцэл сайн гэвч ханиад амархан хүрчихдэг 
• Хайраа илэрхийлэхдээ болхи ч романтик талдаа 
• Хүүхдэд хайртай 
• Гэр амьтай
• Үнэнч 
• Нийгмийн үйл ажиллагаанд үүрэг өндөр 
• Хартай

2-р сард төрөгсөд 

• Чадварлаг хийсвэрлэн сэтгэгч 
• Юмыг хийсвэрлэн өөр өнцгөөс харах дуртай 
• Ухаалаг 
• Олон ааштай 
• Нилээд ичимхий дуугүй талдаа 
• Өөрийгөө хүндэтгэх нь бага
• Шударга 
• Юу хүсч байгаагаа сайн мэддэг
• Эрх чөлөөтэй байхыг эрмэлздэг 
• Эрх чөлөөг нь хааж боогдуулахыг тэвчихгүй 
• Эрч хүчтэй байхад дуртай 
• Хэтэрхий мэдрэмтгийгээсээ болоод амархан дарамтанд ордог
• Амархан уурладаг 
• Дэмий зүйлэнд дургуйцэх нь элбэг 
• Найзтай болох дуртай ч тийм амархан найзтай болдоггүй 
• Зоригтой бас нилээд зөрүүд талдаа 
• Эрмэлзэлтэй 
• Зугаа цэнгэлд дуртай
• Дотроо романтик ч тэрнийгээ огт гаргадаггүй

3-р сард төрөгсөд 

• Бусдыг өөртөө татах увьдастай
• Хүч нөлөөтөй
• Ичимхий , хашир 
• Нууцлаг
• Үнэнч, сайхан сэтгэлтэй ба өрөвч
• Тайван байдалд дуртай, өөрөө ч тайван 
• Бусад хүмүүс таныг ойлгоход амархан 
• Бусдад туслах дуртай 
• Уурлах нь ховор
• Найдвартай итгэж болох хүн 
• Бусдыг шүүмжлэх дуртай 
• Шартай
• Юмыг хэтэрхий сайхнаар төсөөлдөг 
• Аялалд дуртай 
• Хөгжмийн авъяастай 
• Онц гойд зүйлд дуртай 
• Юманд сэтгэлийн хөдлөлөөр ханддаг 

4-сард төрөгсөд 

• Идэвхитэй
• Дорвитой шийдвэр гаргах нь хэцүү
• Бусдад нөлөөлж чаддаг
• Сэтгэл хямралд ороход гарах нь хэцүү 
• Бусдын анхаарлын төвд байх дуртай 
• Боловсон 
• Бусдын сэтгэл санааг өргөдөг
• Нөхөрсөг ба бусдын асуудлыг зохицуулж чаддаг
• Нилээд зүрхтэй ба юмнаас айх нь бага 
• Адал явдалд дуртай
• Бусдыг хайрлаж бусдад анхаарлаа хандуулж чаддаг
• Эелдэг сайхан сэтгэлтэй
• Сэтгэл хөдлөл их 
• Зөрүүд
• Эрч хүчтэй 
• Яаруу 
• Юмыг мартдаггүй 
• Хөдөлгөөнтэй 
• Бусдыг ятгаж чаддаг 
• Толгой цээжний өвчин ороомтгой
• Хартай

5-р сард төрөгсөд 

• Зөрүүд ба чулуун зүрхтэнгүүд 
• Сэтгэлийн тэнхээ их 
• Ухаан хурц 
• Бусдад нөлөөлж хайрыг татах увидастай 
• Юмыг гүнзгий мэдэрдэг
• Бие галбир болоод ухаан төгс 
• Өөрийн байр сууринд бат зогсдог 
• Таныг ятгахад үр дүн бага олдог 
• Амархан тайвширдаг
• Дэс дараалалтай юмыг сэтгэдэг 
• Мөрөөдөх дуртай
• Зөн совин ихтэй 
• Юмыг ургуулан бодохдоо сайн
• Маргаанд хэзээ ч ялагддаггүй
• Биеийн тамир сайн 
• Уран зохиол, уран зурагт дуртай 
• Аялах дуртай 
• Урам зориг өгөхөд эрч хүчтэй байж чаддаг 
• Үрэлгэн 

6-р сард төрөгсөд 

• Алсыг харж чаддаг 
• Сайхан сэтгэлээр хандахад та дуртай байдаг
• Сайхан сэтгэлтэй нам дуутай
• Мэдрэмтгий 
• Гүйлгээ ухаантай 
• Юманд тээнэгэлзүүр 
• Хэзээ ч цаг баримталдаггүй 
• Ямагт юмны хамгийн сайныг сонгодог 
• Зан ааш тогтворгүй 
• Наргианч 
• Хошин зүйлд дуртай 
• Чалчаа 
• Маргахдаа сайн 
• Мөрөөдөмтгий
• Нөхөрсөг 
• Найз нөхөдтэй болохдоо амархан 
• Хайртай хүндээ үнэнч байдаг
• Сэтгэл нь эмзэглэх нь амархан 
• Ханиад хүрэх нь хурдан 
• Олон янзын хувцас өмсөх дуртай
• Сэтгэлээр унасан үедээ сэргэх нь удаан 
• Зөрүүд 
• Хайртай хүмүүс чинь таны дайснууд 
• Ажил хэрэгт бүтээлч 

7-р сард төрөгсөд
• Хамт байхад уйдахгүй
• Нууцлаг 
• Таныг ойлгоход бэрх 
• Нэр хүндтэй 
• Амархан тайвширдаг
• Үнэнч
• Хүмүүсийн мэдрэмжийг анхаардаг 
• Ая эвтэй 
• Нөхөрсөг
• Сэтгэлийн хөдлөл их 
• Урдчилан таахад бэрх олон ааштай
• Сэтгэлээр унах нь амархан 
• Уран цэцэн хэл үгтэй
• Уяхан сэтгэлтэй 
• Бусдыг уучилж чаддаг 
• Бусдад үлгэр дууриал болдог 
• Юман хашир ханддаг
• Хүнийг сайн судалсны эцэст шүүж чаддаг 


8-р сард төрөгсөд 

• Наргианд дуртай
• Бусдыг татах увидастай 
• Эелдэг ба бусдад санаа тавьдаг
• Зоригтой айх зүйл ховор
• Бусдыг удирдах чадвартай 
• Бусдыг хэрхэн тайвшруулахаа мэддэг
• Хэтэрхий сайхан сэтгэлтэй 
• Хүний хүндэтгэл хүртдэг
• Магтаалын үгэнд дуртай 
• Онцгой сүлд хийморьтой 
• Багахан юман амархан харддаг 
• Гярхай ажигч
• Анхаарал болгоомжтой 
• Маш хурдан сэтгэдэг
• Бусдыг хошуучлах дуртай 
• Бусдаас хамааралгүй сэтгэгч
• Мөрөөдөх дуртай
• Уран зураг авяастай 
• Мэдрэмтгий хэдий ч аар саар зүйлийг тоодоггүй 
• Биеийн эсэргүүцэл сул
• Хүний хайрыг татам 
• Хүнтэй найзлах дуртай

9-р сард төрөгсөд 
• Эелдэг ба буулт хийх нь амархан 
• Болгоомжтой 
• Бусдад заах дуртай 
• Шүүмжлэх дуртай
• Дуугай хэдий ч ам халвал сайн ярина 
• Амгалан тайван 
• Сайхан сэтгэлтэй энэрэнгүй 
• Нарийн нухацтай
• Ямагт найдаж болно 
• Ажилсаг 
• Мэдрэмтгий
• Ой санамж сайн 
• Ухаалаг ба мэдлэг өндөр 
• Мэдээлэл олон дуртай
• Ятгалгад өртөхдөө амархан 
• Нууцлаг 
• Спорт, аялалд дуртай 
• Сэтгэл хөдлөлөө ил гаргах нь ховор
• Мэдрэмжээ ямагт нуухыг эрмэлздэг

10-р сард төрөгсөд 

• Чалчаа
• Өөрт нь хайртай хүнд илүү хайртай
• Дундыг баримтлагч 
• Бусдыг татах чадвартай, эелдэг
• Дотоод сэтгэлийн болоод гадаад гоо үзэсгэлэнтэй 
• Худал хэлж хуурамч дүр эсгэдэггүй 
• Энэрэнгүй
• Найз нөхөддөө маш их анхаарал тавьдаг 
• Ямагт найз нөхөдтэй байдаг
• Амархан гомддог ч амархан мартдаг
• Амиа хичээгч
• Асуухгүй л бол ховорхон тусалдаг
• Мөрөөдөмтгий
• Олон талын санал гаргадаг 
• Бусдын бодлыг анхаардаггүй 
• Сэтгэлийн хөдлөл их 
• Шийдэмгий
• Зөн совинтой
• Аялал, уран зураг, уран зохиолд дуртай
• Намуухан яриатай хайр татам
• Хартай 
• Дарамт стрессд амархан ордог
• Тухтай байдлаа амархан алддаг 

11-р сард төрөгсөд 

• Маш олон шинэ санаа гаргадаг
• Ойлгоход бэрх
• Зөв сэтгэдэг хосгүй хүмүүс 
• Хүчтэй зөнч 
• Сайн эмч болдог
• Болгоомжтой няхуур
• Зан ааш сайн 
• Нууц ихтэй
• Үгэнд дуртай
• Хүний нууцыг яаж илрүүлэхээ мэддэг
• Үргэлж толгойд нь ямар нэгэн зүйл эргэлдэж байдаг 
• Бага яридаг ч нөхөрсөг
• Зүрхтэй 
• Тэвчээртэй
• Зөрүүд амархан гомдоод байдаггүй 
• Ямар нэгэн хэцүү нөхцөлөөс амархан мултарч чадна
• Хэзээ ч бууж өгөхгүй 
• Амархан уурлаад байдаггүй
• Магтаалын үгийг юмаг чинээ тоодоггүй 
• Сүлд хийморлог
• Маш гүнзгий хайрладаг 
• Төмөр шиг хүмүүс 

12-р сард төрөгсөд

• Үнэнч сайхан сэтгэлтэй
• Эх оронч 
• Тоглоом өөр бас бус харилцаанд идэвхитэй оролцогч 
• Тэвчээргүй яаруу
• Нийтэч
• Магтаалд дуртай 
• Бусдын анхаарлын төвд байх дуртай
• Хайрлуулж хүндлүүлэх дуртай
• Үнэнч шударга 
• Ямар нэгэн хуурамч байдал гаргадаггүй
• Хувирамтгай 
• Бусдын хүндэтгэлийг олдог
• Чөлөөтэй
• Наргианд дуртай, хошин шогийн мэдрэмж сайтай
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.