БАЙЦААНЫ ЖҮҮС ТОГТМОЛ ХЭРЭГЛЭЭРЭЙ
Байцааны жүүс уугаад байхаар нүүр царай гоё болж залуужаад бас үс гэзэг ч намираад гялтганаад л биенд сайн ориг витамины комплекс гэдэг нь үнэн юм билээ шүү, хүүхнүүд ээ
Бас илүүдэл жингээ хаяхад ч тустай гэнэ шүү.

Байцаагаа багавтар алимтай холиод шахвал сайхан амттай шар өнгийн жүүс гарна.
Мөн луувангийн жүүс нь эмэгтэйчүүдэд их сайн. А витамин ихтэй тул нүүр царай арьс өнгөлөг гоё болдог юм. Луувангаа бас бага зэргийн алимтай холиод шахаад уухад илүү гоё амттай болно.
Заавал үнэтэй жимсээр жүүс шахаж уух шаардлага байхгүй, гар доорх эдгээр хүнсний ногоо байцаа луувангаар жүүс шахаж ууж заншвал эрүүл мэндэд сайнаас гадна эмэгтэйчүүдийн гоо сайханд ч их сайн нөлөөтэй шүү, бүсгүйчүүд ээ~~~
Өдөрт 1 стакан байцааны юм уу, луувангийн цэвэр жүүс шахаад уучихсан бхад гоо сайхныхаа ориг витаминыг уучихлаа гэсэн үг шүү...
* Байцаа алим цагаан гааны жүүс
Шахах байцааныхаа 3 ний 1тэй тэнцэх алимтай, эрхий хуруу хирээний цагаан гааг шахна. Сэнгэнэсэн гоё амттай жүүс гарна.
* Лууван алимны жүүс.
Шахах луувангийнхаа 3ний 1тэй тэнцэх алимтай шахна.
Хүүхдэд уулгахад маш тохиромжтой амттай жүүс. Хүүхдийн өсөлт, хараанд сайн.
Алим болон бусад жимс, хүнсний ногооны холимог 100% ийн цэвэр жүүс нь С аминдэмээр баялаг тул дархлааг сайжруулж ханиад томуунаас сэргийлэх ба 7 сартайгаас дээш насны хүүхдүүд хэрэглэнэ.
Эдгээр бүх жимснүүдийг түүхийгээр нь шахах ба шахсан жүүсээ тэр даруйд нь ууна.
Эх сурвалж : ehleh.com







