Хайлмаг хэрхэн хайлах вэ?

Удахгүй цагаан сар болох гэж байна. Тиймээс эзэгтэй нартаа хайлмаг хэрхэн хийх зааврыг хүргэж байна. 

Шар тосыг ялгаж ээзгий хийж хутгасан цөвийг ээзгийтэй тос гэх буюу зарим нутагт холиотой тос гэнэ. Шарыг нь авсан цөвөн дээр мэхээрийн гурил холивол бор тос болох бөгөөд үүнийг мэхээрт тос гэдэг. Мэхээрийн гурил ээзгий мэт хольцгүйгээр хайлуулж шарыг нь багаар авсан тосыг хайлмаг гэнэ. Цөвөнд сүү хийж аривжуулан гурил нэмж хольсон тос хийнэ. Үүнийг зарим нутагт хайлмаг гэнэ. 





Орц: 

Түүхий өрөм 300 гр 
Гурил 200 гр 
Үзэм 1 атга 
Элсэн чихэр 2 хоолны халбага 
Давс 














Хийх арга: 
Зузаан ханатай саванд өрмөө хийж хайлуулна. Хайлсан өрөм дээр гурил хийж 2-3 минут орчим хутгаж хуурна.  Хуурсан гурил дээр чимх давс хийгээд усыг бага багаар нэмж үргэлжлүүлэн 2- 3 минут орчим хутгана. Үүн дээрээ элсэн чихэр, үзэм нэмж хутгана. Элсэн чихэр хайлж, хайлмаг шаргал өнгөтэй болоход тогооноос гаргаж таваглана.

Түүхий өрмийн оронд цөцгийн тос хийж болно.




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.