Төрсний дараах үс уналтаа зогсоож чадсан ээжүүдийн туршлага
Ээж 1
Би гурван удаа л энэ аргаар үсэндээ маск тавьсан. Дахиад миний үс унаагүй.
Маск бэлтгэх арга:
Хагас литр буцалсан усыг тагтай саванд хийнэ. Усандаа 300 гр ганга өвс, нэг толгой сармис жижиглэн хэрчиж хийнэ. Үүний дараа савтай усаа харанхуй газарт, агаар оруулалгүй гурав хонуулна. Дараа нь усыг шүүж аваад нэг угаахдаа өндөгтэй хольж хуйхандаа түрхэнэ. Аль болох удаан иллэг хийх хэрэгтэй. 15 минутын турж массажилсны дараа халуун алчуураар 19 минут бигнүүр тавихад хангалттай. Үсээ угаахдаа усаар маш сайн зайлах хэрэгтэйг мартаж болохгүй. Учир нь үснээс хурц үнэр үнэртдэг.

Ээж 2
Үхрийн булууны ясыг хэд хуваагаад 26 хоногийн турш шөлөндөө чанаж идэхийг зөвлөсөн хэрэг л дээ. Шөлөө хийхдээ ясаа дор хаяж 2-3 цаг буцалгах ёстой юм. Би ийм байдлаар ясны шөлийг сар гарангийн хугацаанд уусан. Одоо миний үс, хумс яг л жирэмсэн үеийнх шиг бат бөх ургаж, үс улам л өнгө ороод, өтгөрөөд байгаа нь ажиглагдаж байна.

Ээж 3
7 хоногт 2-3 удаа өндөгний шарыг хуйхандаа түрхээд 30 минутын дараа угаана. Үсэнд тэжээл өгч, уналтыг зогсооход туслана.”
АЛХАМ 1: Бүсгүй та хооллолтондоо анхаарал тавиарай. Хүнсэндээ витаминаар баялаг бүтээгдэхүүнүүд түлхүү хэрэглэж, нэмэлт витамин хэрэглэх
АЛХАМ 2: Таны үс уналт үргэлжилсээр байвал үсний хуйханд тэжээл өгөх маск, тэжээлийн тос, үс уналтын эсрэг шампунь хэрэглэх хэрэгтэй.
АЛХАМ 3: Хотоос гарч цэвэр агаарт байх. Магадгүй агааргүйдлээс болж үс унаж болох юм.
АЛХАМ 4: Сэтгэл санаагаа тайван байлга. Ямар ч үед стресстэхгүй байхыг хичээж, аль болох тайван, зөөлөн өнгө аястай дуу сонсож сэтгэлээ ямагт өөдрөг байлгаарай.
Ээж 4
Тарагны маск Хоормог тараг нь В аминдэмийн баялаг агууламжтай тул долоо хоногт нэг удаа маск тавьж занших хэрэгтэй. Үс уналтаас сэргийлсэн шампунь давхар хэрэглээрэй.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







