Төрсний дараа гарч болох хүндрэлүүд

Төрсний дараа таны биеийн эсэргүйцэл суларч, умайн шарх төлжих явцад цус алдах, өвчин үүсгэгч нянгаар халдварлагдах эгзэгтэй байдалд байна.

 Мөн эх жирэмсний хугацаанд , төрөхөд хүндэрч байсан, архаг хууч өвчтэй, цус багадалтай, хоол тэжээлийн дутагдалтай, сэтгэл санааны хямралтай байсан бол төрсний дараах хүндрэл үүсэх эрсдэл өндөр байна. Хэрвээ танд төрсний дараа доорхи шинж тэмдгээс аль нэг эсвэл хэд хэд нь илэрвэл:
• Халуурах, чичрэх, толгой өвдөх
• Үтрээнээс эвгүй үнэртэй ялгадас гарах
• Хэвлийгээр базалж өвдөх
• Үтрээнээс тасралтгvй цус гарч эсвэл нэг цагийн дотор 1-ээс илүү ариун цэврийн хэрэгсэл сольж байвал
яаралтай эмчид үзүүлээрэй ! Таны эрүүл мэндэд ноцтой аюул учирч байна. Цаг алдаж хэрхэвч болохгvй !

ХӨХӨӨР ХООЛЛОХ НЬ
Хүүхдээ хөхөөр хооллох нь юутай ч зүйрлэшгүй гайхамшигтай үйл явдал юм. Монголчууд хүүхдээ хөхөөр хооллохыг эрхэмлэн дээдэлж, тэр ч байтугай сайн бөхчүүд 6 нас хүртлээ хөхөө хөхдөг байсан яриа ч бий.
Эхийн сүү дээд зэргийн ариун, хүүхдэд хэрэгцээтэй уураг, нүүрс ус, өөх тос, амин дэм, эрдэс агуулсан байдаг бөгөөд хүүхдийг өвчнөөс хамгаалах зориулалтын бодис агуулсан байдаг юм. Эхийн сүүг юугаар ч орлож болохгvй гэдгийг Та мэднэ.
Хүүхдээ хөхүүлэхэд эх хүүхдийн хооронд сэтгэл зүйн хамгийн нарийн холбоо үүсч, хүүхдээ хайрлах, хамгаалах сэтгэл улам хvчтэй болно.

ЯАЖ ХӨХҮҮЛЭХ ВЭ ?

Төрсний дараа Та хүүхдээ 30 хоромын дотор хамгийн хэрэгцээтэй нарийн бvтэцтэй ангир уургаараа амлуулна. Тєрснєєс 1-3 хоногоос хойш хөхөнд сүү орно.
Та хvvхдийг хvссэн цагт нь хєхvvлж, цагийн хувиар баримтлах шаардлагагvй. Харин хєхvvлэх хоорондын хугацаа 4 цагаас ихгvй байх ёстой.
Дэлхийн Эрvvл Мэндийн Байгууллагын зєвлємжєєр Та хvvхдийг доор хаяж 6 сар хvртэл зєвхєн эхийн сvvгээр, ямар нэгэн нэмэгдэл хоолгvй бойжуулахыг хичээх хэрэгтэй. Ингэснээр хvvхэд цаашид эрvvл єсєж бойжих, гадны таагvй нєлєєнд эсэргvйцэх чадвартай болно. Хэрвээ Та боломжтой бол хvvхдээ 2 нас хvртэл хєхvvлээрэй.
Хvvхэд хєхний сvvнд цадаж байгааг хянах нь маш чухал.
Хvvхэд цатгалан байвал хєхєхєє больж тайван болно. Мєн харьяа нутаг дэвсгэрийнхээ єрхийн эмнэлэгт хvvхдийн жинг vзэж єсєлтийг хянана.
Хєхний сvvний хэмжээ нь Таны бие махбод, сэтгэл санааны байдлаас шууд хамаарна. Та зєв холлож, хангалттай хугацаагаар амарч, сэтгэл санаагаар тайван байвал сvvний хэмжээ хэвийн байна. Хэрвээ Таны хvvхэд хєхєнд цадахгvй, эсвэл хєхний сvv бага байвал Та эмчээсээ зєвєлгєє аваарай.

ХӨХӨӨ ХЭРХЭН АРЧЛАХ ВЭ?
Та хєхєє зєв арчилж сурвал хєхний товч хагарах, улмаар хєхєнд халдвар орохоос сэргийлнэ. Хєхєє арчлахад:
• Нэг удаагийн хєхєлтєєр хоёр хєхєє сулартал хєхvvлнэ. Хэрэв сvv ихтэй байвал сvvгээ сааж, хєхєє суллана.
• Хvvхдээ хєхvvлэхдээ хєхний товч болон хєхний толгойг бvрэн амлуулах хэрэгтэй.
• Хєхvvлсний дараагаар хєхєє бvлээн усаар угааж, зєєлєн даавуугаар хуурай болтол арчина.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.