Мөсөн талбайд үргэлж залуугаараа

Та бидний сайн мэдэх ЗХУ-ын тамирчид, мөнгөн олимпийн хошой аваргууд дахин мөсөн талбай дээр гаран олныг бишрүүллээ. Хэдийнэ наян насыг хүрсэн ч тэд яг л залуу насны эрч хүчээ гайхуулан үзүүлбэрээ толилуулжээ. 



Людмила Белоусова, Олег Протопопов нар 1954 оны намар танилцаж 1955 оноос хамтран гулгах бэлтгэлээ эхэлснээр тэдний амжилт, аз жаргалаар дүүрэн амьдрал эхэлсэн түүхтэй. Хосууд 1957 онд гэр бүл бололцжээ. Тэдний анхны дасгалжуулагч Игорь Москвин байсан бөгөөд 1964 оны өвлийн олимпоос алтан медаль хүртсэн юм. 



Тэд уран олимпийн гулгалтын түүхэн дэх хамгийн удаан оролцсон хосууд болж байжээ. Алдарт хосууд 1964-2006 оныг хүртэл тасралтгүй олимпид оролцсон ажээ. 



Тэд өнгөрөгч 2015 онд болсон ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээний үеэр дахин талбайдаа гарч ирэн үзүүлбэрээ олон түмэнд үзүүлсэн байна. 


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.