Хайраар дүүрэн хурим

Эмэгтэй хүн бүрийн хамгийн том мөрөөдөл нь хуримын гоёмсог даашинз өмсөөд өөрийг нь хайрладаг хүмүүсээр хүрээлүүлэн аз жаргалаар дүүрэн дэгжин сүйт залуу руугаа очих биз ээ. Үүнтэй уялдуулаад хуримын хамгийн нандин мөчийг гэрэл зургийн хальснаа буулгадаг зурагчдын авсан хамгийн шилдэг зургуудыг сонирхуулъя. 


Аавын бяцхан охин минь баяртай гэж бичсэн захидал. Хурим болох газар луу явж байхдаа аав нь сүйт бүсгүйд захиагаа өгсөн бөгөөд тэд хоёулаа чимээгүйхэн уйлжээ. Үүний дараа охин нь "Ааваа, хэрвээ та үргэлжлүүлэн уйлсаар л байх юм бол би нүүр будалтаа үгүй хийх нь байна" хэмээн хэлээд инээмсэглэсэн байна. 


Өвөөдөө нөхрөө танилцуулав. Молли гэх энэ бүсгүй жирийн л нэг фермд өссөн охин ажээ. Тэрээр ихэнхи цагаа өвөө эмээтэйгээ өнгөрүүлдэг байсан байна. Харин түүний сүйт залуу Австрали хүн юм. Хуримын үйл ажиллагаа эхэлхээс өмнө Молли сүйт залуугаа ферм дэх гэртээ авчран өвөөтэйгөө уулзуулсан байна. Моллигийн өвөө эхнээр алдсанаас удалгүй өөрийнх нь бие ийн муудсан аж. 


Хүүгийн үнсэлт. Энэхүү зургийг авсан гэрэл зурагчин хэлэхдээ "Мариа ба Мариогийн хуримын үеэр тэдний хүү бяцхан Иан аавыгаа хэд хэдэн удаа үнссэн " хэмээн хэлжээ. 



Аавын охиндоо ба шинэ хүргэндээ хэлсэн хэлсэн үг хосуудыг төдийгүй ирсэн зочдыг уяраасан байна. /Венесуэль эмэгтэй энэтхэг эртэй хуримаа хийжээ/



Сэтгэл хөдөлгөм бүжиг. Сүйт залуугийн эмээ 90 хол гарсан настай эмэгтэй байжээ. Гэрэл зурагчныг харахад хөгшин хатагтайд явах нь удаанаар алхах нь ч хэцүү харагдаж байсан боловч хайртай ач хүүгийнхээ хуриманд тэрээр үүнийгээ нуун бүжиглэсэн байна. Үнэхээр их хайр биш гэж үү? 








Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.