Сонгодог урлагт гялалзаж буй од ”Jackie Evancho”
9 -хөн настай байхаасаа дуурийн гайхалтай дуу хоолой нь дэлхий дахинд алдаршсан уран бүтээлч бол Жакие Эвинчо юм. Тэрээр 2000 оны 4 -р сарын 9 нд төрсөн энэ жил 18 настай болж байна. 2009 оноос хойш 7 цомог гаргаж, Billboard 200 - д 10 дуу нь орж байсан юм. 2010 онд буюу 10 настай байхдаа "American got talent" - д амжилттай оролцсоноор олон сая хүмүүсийг байлдан дагуулж чадсан юм. Тэр цагаас хойш тасралтгүй уран бүтээлээ хийсээр 2018 оны "хамгийн шилдэг дуучин" - ны санал асуулганд 3 -р байранд бичигдсэн байна.
Хамгийн сүүлд буюу 2017 онд гаргасан "TWO HEART" цомог нь Сонгодог хөгжмийн жагсаалтыг тэргүүлж байв. Тухайн онд ерөнхийлөгч Дональд Трампийн тангараг өргөх ёслолоор АНУ - ын төрийн дуулалыг дуулсан бөгөөд "Cafe Carlyle" - д цуврал тоглолтоо хийсэн хамгийн залуу хүн болсон юм.
Түүний дуунуудаас
Түүний анхны цомгийн "Dream with Me" дуу "Billboard 200 " жагсаалтын 2-рт бичигдэж байсан бөгөөд энэ нь Их Британы түүхэн дэхь тэргүүлэх байранд бичигдсэн хамгийн залуу уран бүтээлч болж байв.
2017 онд гаргасан "TWO HEART" цомог нь "Шилдэг сонгодог хөгжмийн жагсаалт" - ын 1 - р байранд бичигдсэн билээ
Түүний фото зургуудаас



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.














