Ихэрийн ордонд төрсөн хүний хүмүүн заяаны төөрөг зурхай

Ихэрийн ордонд төрсөн хүний хүмүүн заяаны төөрөг зурхай
Мөн чанар
Сайхан сэтгэлтэй өгөөмөр, их бүтээлч бөгөөд аливаа санал бодлоор дүүрэн явдаг. Зорилго болон амьдралын хүсэл мөрөөдлөө бүрэн бүрдтэл ер амардаггүй. Нэг ажлыг гүйцэтгэсний дараа цаашдын нэр алдар олох ажилд ордог. Ингэхлээр та зорилгодоо хүрэхийн тулд байнга хөдөлгөөн дэвшилтэд өөрийгөө байлгадаг болно. Амьдралд хандахдаа их бодитой, практикт тулгуурладаг. Их хүнлэг сэтгэлтэй, өөрийн өгөөмөр сайхан сэтгэлээ хүнд мэдрүүлэхийг хичээдэг. Холбоо харилцаа тогтоож санал, бодлоо илчлэн ярилцах нь таны бас нэг сайн тал юм. Бусдыг дагуулж чадахаар ярьж чаддаг. Энэ нь өөрийгөө таниулах үүд хаалга болно. Өөрийн бодол санал дээрээ хатуу зогсож логик маргаанд өөрийгөө сайн хамгаалж чаддаг.
ЭРҮҮЛ МЭНД
Та уг чанараараа идэвхитэй, мэдрэлийн цочролтой, хэрэггүй юманд зовно. Сэтгэлээ их шаналгаж их дарамтанд байдаг. Ханиад шуухниа их хүрдэг. Амьсгалын замын өвчнөөр өвдөж явсан хойноо хэвлийн доод хэсэгт мэс засал хийлгэж магадгүй.
Чухал нас
12, 14, 21, 23, 30, 32, 33, 40, 41, 48, 50, 57, 60, 66, 68, 75, 77, 84 насанд амьдралын чухал үйл явдал тохиолдож болзошгүй.
Ажил мэргэжил
Та оюун билэгтэй, сэргэлэн цовоо, бодит байдалтайн хувьд ажлын сонголт нь бусдаас илүү их байна. Тиймээс маш хуучныг баримталсан газар, амьдралд шинэ юм ер байхгүй газраас бусад бүх янзын ажлын орчин ахуйд таарч ажиллаж чадна. Амьдралынхаа зорилтод хүрэхийн тулд цагаа богиносгохыг үргэлж хичээж байдаг. Сайн илтгэгч ухаалаг, сэргэлэн тул профессор, сэтгүүлч, хуульч, мэргэжлийн дипломатч, жуулчны хөтөч, хувийн нарийн бичгийн дарга, утас залгагч, кино жүжигчин, орлуулагч, төмөр зам болон агаарын харилцааны ажилтан байхад зохистой.
Харилцаа холбоо
Хуваагдмал шинж чанар байхгүй ч гэсэн хоёр ялгавартай зантай. Тэгсэн мөртлөө гэнэт ширүүн өс хорсолтой болдог. Та романтик, идеализмд итгэдэг мөртлөө, үнэндээ ертөнцтэй зууралдаж материалист байрыг барьдаг. Ярианы төлөө төрсөн хүн улаам, цайм худал ярьж ч чадна. Худалдааны сайн төлөөлөгч байж чадна.
Хайр дурлалд
Хамтатгахын ОРДНЫ ЭРЭГГЭЙ
Эмэггэй хүнтэй нөхөрлөх дуртай. Гэвч өөрчилж байх, янз бүрийн хүнтэй найзлах гэдэг зан тань таныг бусадтай зөрөлдөхөд хүргэдэг. Сэтгэл зүрхний холбоо тоггоохоосоо өмнө аль хэдийнэ романтик орооцолдооноос гарах арга замаа бодож эхэлсэн байдаг. ЁС журмын шалгуур болон сэтгэлийн өрнөлтийг сайн мэднэ. Хүнтэй нөхөрлөөд ирэхээрээ түүнээсээ амархан уйддаг. Удаан хугацааны нөхөрлөлд туйлын болгоомжтой ханддаг. Намуун даруу эмэгтэйд татагдана. Үл ойлгогдох зантай хүнд дуртай. Эмэгтэй хүнтэй танилцмагцаа л гэрлэх тухай ярьдаг. Их өмчирхөг боловч бусдаас хараат байдаг. Ажил төрөл болон хайр дурлалын амьдралаа амархан зохицуулдаг.
Хамтатгахын ОРДНЫ эмэгтэй
Таны хувьд дурлах дурлуулах нь туйлын чухал. Ганц бие байх шиг хэцүү юм танд байхгүй. Та нөхөрлөх дуртай хүн. Эрэгтэй хүн, ялангуяа хатуу ширүүн хүн таныг их оролддог. Тэдэнд ухаан, оюуны хэрэгцээ тийм их хэрэггүй. Тэгэхдээ таныг эргүүлэхдээ түрэмгий, шулуун чигээрээ байдаг. Та тэдэнтэй дотно болохоосоо өмнө удаан эовоохыг боддог. Бусдыг татах урлагийг та мэднэ. Та эргэлзүүлэх, уурлуулах байдалд хүнийг хүргэжч адна.
Тэгэхдээ энэ уг нь таны төрөлх чанар биш юм. Бусад хүн өөрийг тань хамгаалж өмгөөлж байна гэж бодоход хүргэдэг. Бусад хүн тантай зууралдах үед өөрийгөө татан авдаг.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







