Хаврын ядаргааг даван туулахад иог танд тусална

Иогийн ач тус таны бодож байгаагаас их шүү. Биеэ өвдөхөд, сэтгэлээ шаналахад ямар нэгэн эмч, эмнэлэг зорьж, эм ууснаас иогоор хичээллэх нь хэд дахин илүү эрүүл, өгөөжтэй байхаас гадна бүсгүй таны амьдралыг сонирхолтой, зөв хэмнэлтэй болоход тусална. Урин цаг ирж байгаа тул илүүдэл жингээ хаяж, эрүүл зөв хооллож, сэтгэлээ ч сэргээж хаврын ядаргааг даван гарах хэрэгтэй шүү дээ. Энэ бүгдэд иог танд тусална. 

Иогоор хичээллэсэнээр: 

1.    Цусны өндөр даралтыг бууруулна

Сэтгэлийн хэт хөөрөл буюу цусны даралт ихсэх нь өнөөдөр дэлхий даяар сая сая хүн өвдөж байгаа өвчлөл юм. Судалгаагаар иог энэ өвчлөлийг өндөр хувиар бууруулдаг нь нотлогдсон. 

2.     Цусны сахарын хэмжээг бууруулж, зохих түвшинд хүргэнэ

 Цаг “ховрын бараа” болсон өнөө үед олон хүнд хоол хийж, зохистой хоол хэрэглэх цаг гардаггүй. Үүнээс болоод хүүхдүүдэд хүртэл сахарын өвчин нэмэгдэх хандлагатай байгаа юм. Хэдий тийм ч та иогтой нөхөрлөснөөр биен дэх сахарын түвшингээ бууруулж, зохих түвшинд хүргэж чадна. Энэ нь Виняаса иогоор тогтмол хичээллэсэн үр дүнд хийсэн судалгаагаар нотлогдсон юм. 



3.     Ясны сийрэгжилтээс сэргийлнэ

Иогийн цуврал дасгалуудыг хийснээр та ясны сийрэгжилтээс сэргийлж чадна. Уг өвчнөөр шаналж байгаа өвчтөнүүд дунд хийсэн судалгаагаар энэ нь батлагдсан юм. 

4.    Бухимдлаа хянаж сурна

Бухимдал нь сэтгэл санааны гутралын өвчлөлийн номер нэг шалтгаан билээ. Өнөөгийн нийгэмд бухимдалгүй байна гэдэг амар зүйл биш. Харин та өдөр бүр тодорхой хугацаагаар иогоор хичээллэвэл бухимдлаа хянаж сурах юм. 2010 онд Охаяогийн их сургуулиас хийсэн судалгаагаар Хатха иогоор хичээллэх нь бухимдлын түвшинг бууруулахад сайн нөлөөтэй нь мэдэгджээ. 

5.    Зүрхний цохилтыг бууруулна

Зүрхний өвчлөл дэлхий нийтийн хүн амд түгээмэл байна. Та өдөрт хоёр минутаар иогийн дасгалаар хичээллэхэд зүрхний цохилтоо багасгаж чадах юм. Олон хүмүүсийн мэддэггүй нэг зүйл бол зүрхний цохилт удаашрахад зүрхэнд очих даралт багасдаг гэдэг юм. 

6.    Бодисын солилцоог сайжруулна

Илүүдэл жингүй байхын тулд та хэрэгцээгүй өөхийг хайлуулдаг бодисын солилцоогоо сайжруулах хэрэгтэй. Тэгвэл энэ бүхнийг иог таны биед өгч чадна. Ялангуяа иогийн бясалгал таны биеийн бодисын солилцоог сайжруулахад тусладаг юм. Энэ нь Германы Анагаахын дээд сургуулийн хийсэн судалгаагаар нотлогдсон билээ. 

7.    Иог жингээ хасахад туслана

Дэлхий нийтээр хүмүүсийн тэмцэж байгаа том асуудал бол жин юм. Хэрвээ та илүү байгаа хэдэн кг-аа хасахыг хүсвэл иогоор хичээллэж эхэл.

8.    Уян хатан байдлыг нэмэгдүүлнэ 

Уян хатан байна гэдэг нурууны өвчлөлийг багасгаж, эрүүл мэндэд тус үзүүлдэг гэдэг нь батлагдсан зүйл. Иогийн тогтмол дасгалууд таныг байх ёстой түвшинд хүргэж чадна. 

9.    Таны амьсгалын системийг сайжруулна

 Амьсгалын замын асуудалтай байгаа хүмүүст иог үүнийг нь сайжруулахад тусалж чадна. Иогийн цуврал хөдөлгөөнүүдээр хичээллэснээр та амьсгалын системээ илүү дээр болж байгааг мэдрэх юм. 

10.    Иог зовиурыг багасгана

Иогийн тогтмол хөдөлгөөнүүдийг хийснээр ар нуруутай холбогдсон зовиур, астма, артритыг эмчилэхэд тустай.

11.     Бүх биеийн эрхтэнд массаж болдог

Иогоор хичээллэснээр биеийн бүх эрхтэнд нягт нямбай иллэг байдлаар хүрдэг. Эрхтэнүүд хийсэн энэхүү иллэг, өдөөлт нь эргээд биднийг элдэв өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг байна. 

12.    Биеийн хорыг гадагшлуулна

Булчин, үе мөчөө суллаж иогоор хичээллэн, эрхтэнүүддээ иллэг хийснээр таны биеийн олон хэсгүүдэд хангалттай цус очдог. Энэ нь таны биеийн бүхий л булан, завсраас хорыг гадагшлуулахад туслах бөгөөд эцсийн цэг хүртэл шим тэжээлийг хүргэх болно. Ингэснээр хөгшрөлтийг удаашруулах, амьдралын урам зориг, энергиэр хангахад онцгой нөлөө үзүүлдэг байна. 

13.     Анхаарлаа төвлөрүүлэх чадвар сайжирч, сэтгэл санааг өргөнө

Судалгаагаар иогоор хичээллэхэд анхаарал төвлөрөх чадвар илт сайжирдаг нь тогтоогдсон. Энэ нь иогийн үед тархинд очих хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгддэгтэй холбоотой. Мөн оюун ухааны чадварыг сайжруулдаг нь судалгаагаар тогтоогдсон.

14.    Оюунлаг сэтгэлгээнд тустай 

Та иогоор хичээллэснээр өөрийгөө тайван байдалд байгааг мэдрэх болно. Өөрийгөө хэн болохыг таних, түүндээ хэрхэн сэтгэл ханамжтай байхад суралцана.



Хэрвээ та иогоор хичээллэхээр шийдсэн бол 4 - р сарын 4 буюу энэ 1 дэхь өдөр шинээр үүд хаалгаа нээж байгаа  " Прана иог " төвийг бүсгүйчүүддээ санал болгож байна. Тохилог, тав тухтай орчинд мэргэжлийн ур чадвартай багш нараар хичээл заалгах сайхан нөхцлийг тэд бүрдүүлжээ. Өөрийгөө хайрлаж, өөртөө цаг гаргах хэрэгтэй шүү бүсгүйчүүдээ ... Нээлтэнд хүрэлцэн ирсэн үйлчлүүлэгчиддээ 120 000 төгрөгөөр хичээллэх боомж олгож байгааг дуулгахад таатай. 

Та өөрийн ажлын цаг заванд тохируулан дараах цагийн хувиаруудаас сонгох боломжтой юм. 

Даваа, Лхагва, Баасан гаригт:
7:00-8:30 Энхтуяа багш
9:30-11:00 Номин багш ( бүртгэл дууссан )
12:00-13:30 Энхтуяа багш
19:00-20:30 Энхтуяа багш

Мягмар , Пүрэв, Бямба гаригт 
07.00-08.30 Номин багш
Төлбөр: 120.000 ( Нээлтийн урамшуулал )

Бямба & Ням гаригт: 
10:00-11:30 Номин багш ( бүртгэл дууссан )
Төлбөр: 80.000 ( Нээлтийн урамшуулал )

Холбоо барих утас: 8649-8649

Хаяг: 9-р давхар 
Олимп плаза ( Баянмонгол хорооллын урд ) Баянзүрх дүүрэг 

ТА БИДНИЙ ИОГИЙН ЗАМ МӨР ДАРДАН БАЙГ!




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Үнэтэй байна (122.201.21.73) 2016-04-04 17:00:02
Юун үнэтэй юм бэ