"Гүнжээ"-ийн зөвлөгөө - 3
- Sain baina uu bi 20 nastai. naiz banditaigaa hamgaalaltgui belgiin haritsaand orood joohon ch gesen dotorn tavibal jiremsleh magadlaltai yu helj ogch tuslaach sanaa zovood baih yum.
Сайн байна уу? Бидэнд захиа илгээсэнд баярлалаа.
Зарим үед эрэгтэйн шодой, хуухнаг зэрэгт жирэмслүүлэх чадвар бүхий эр бэлгийн эс үлдсэн байдаг. Иймд зөвхөн бэлгийн харьцааны үед дур тавилтаас үүссэн эр бэлгийн эс жирэмслүүлэх чадвартай хэмээн гадуур тавих арга хэрэглэн хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох нь эрсдэл авчрах юм.
Хэрвээ бусгүй минь чи ойрын хугацаанд хүүхэдтэй болхоор төлөвлөөгүй байгаа бол хамгаалалтгүй бэлгийн харьцаанаас татгалзаж жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэлээс сонгон хэрэглээрэй. Амжилт хүсье.
- Minii erhtenees neg muuhai vnertei nogoon ongotei ym garaad bna bi yahuu? nadad tuslaach
- Sain bnuu bi tanai saitaar sayhnaas zochilj bg nadad taalagdsan. nadad 1 asuudal tulgaraad bnaa tusalaach minii beleg erhten dr yum garaad zagtnaad tgd bs ewgui uner unerteed bdg bolchloo bi yah yostoi we emlegt uzuulehees sanaa zowood bh yumaa bi odoo 22toi nohor maani hol bdg ulirald 1 udaal irdeg tgd belgiin haritsaand ordog tgd bi yah we nuhruu medhees omn zugeer bolgomoor bnaa ooo neeree oor huntei haritsaand ordgui ene yunaas bolood ingd bgn boloo nadad tuslaach
Сайн байна уу? Хонгорхон бүсгүй минь
Бэлэг эрхтэнээс өнгөтэй, үнэртэй ялгадас их хэмжээгээр гарч загатнах, яр шарх гарах зэрэг нь бэлгийн замаар дамжих халдварын үед илэрдэг шинж тэмдэг юм. Иймээс яаралтай үтрээний наацын шинжилгээ /мазок/ болон цусны шинжилгээг өгөх нь зүйтэй. Бэлгийн замаар дамжих халдварын эмчилгээг эмчийн зааваргүйгээр буруу хийж, цаг алдсан тохиолдолд ХДХВ/ДОХ халдвар үүсэх, үргүй болох, түрүү булчирхайн хавдар үүсэх зэрэг эрсдэл үүсгэдэг. Харин цаг алдалгүй яаралтай оношлогоо эмчилгээ хийлгэсэн тохиолдолд бэлгийн замаар дамжих халдвар эдгэрдэг гэдгийг санаарай.
Мөн бэлгийн замаар дамжих халдварын эмчилгээг бэлгийн хосууд аль аль хийлгэхгүй бол бүрэн эдгэрэхгүй юм. Иймд эмнэлэгт очихоос санаа зовж цаг алдалгүй эмчилгээгээ хийлгээрэй. Гүнжээ чамд эрүүл энх аз жаргалыг хүсье.
- bi bilguun tor gedeg bandid sain bolson ter naim dugaar angi bi harin 7 angi tehtel ter banid naiz ohinotoi ym bn lee ugan boluul neg banid nadruu gudeg l dee terentee uerhedeg ym yadag ym gej ergelzej teengelzeed bh ym bi yaah ystoi be
- bi angiihaa bandid sain boltson nymjargal gedeg ym daanch ter banid sain gedgiig medsen baarnihaa bandid sainch ym shig nymjargald ch sain ym shig alin dan sain ym bol oo
- bi migaa gedeg bandid sn bolson ter banid naiz ohintoi gesen msg haritsii geheer ugui geed nadluu neg banid guudeg ter banid migaa tai naiz bugdiin helehgeed ch bga ym shig naiz ohinoos ni salgaad uerhdeg ch ym shig sn mdq ym daa
Сайн байна уу? Гэгээн дурлалд гэгэлзэж яваа хонгор охидууд минь
Юун түрүүнд захиа илгээн Гүнжээтэй ярилцаж байгаад баярлалаа.
Үерхэнэ, хайрлана, дурлана гэдэг хүний амьдралын хамгийн нандин харилцаа байдаг. Хэн нэгэнд сэтгэлийн хувьд татагдаж буйгаа мэдэрнэ гэдэг сайхан зүйл.
Юун түрүүнд дурлаж, шохоорхож байгаа хөвгүүнийхээ юунд илүүтэй татагдаж байна вэ? гэдгээ анзааран хараад дүгнэлт хийгээрэй. Мөн үерхэлд хосууд бие биедээ харилцан таалагддаг байх ёстой. Харин нэг нь сайн байгаад нөгөө нь сэтгэл дундуур байвал сайхан үерхэлийг бий болгоход бэрхшээлтэй болно гэдгийг санаарай.
Сайхан үерхэл үнэнч хайрыг хүн бүр л хүсч мөрөөддөг. Гэхдээ энэ бүхнээс болоод буруу шийдвэр бүү гаргаарай. Ирээдүйн амьдрал чинь чиний гарт байгааг санаж, амьдралаас суралцаж ухаалаг сонголт хийгээрэй.
- Sain bn uu? bi tanai saitiig ih unshdag l daa sayhan nadad 1 zuil tulgaraad bi 19nastai heheh minii sariin temdeg togtmol 1 udaa irdeg bsan .Tgeed belgiin hawtald orsoniihoo daraa 72 tsagiin em uusnaas 3 hongiin daraa dahiad minii ym irsen ? 1 sard 2 udaa .....Eswel minii sawand bureldej bsan ur zulbasan gj oilgohuu ? Nadad hariult heregtei bn help .....
Сайн байна уу? Захиа очих үеийн мэнд хүргэе. Гүнжээд захиа илгээсэнд баярлалаа.
Жирэмслэхээс хамгаалах яаралтай уух эмийг хүчингийн гэмт хэрэгт өртсөн тохиолдолд жирэмслэлтээс хамгаалах эмээ уухаа мартсан болон бэлгэвч цоорсон зэрэг санамсаргүй бөгөөд харамсалтай тохиолдолд ууж хэрэглэдэг.
Уг эмийг гэр бүл төлөвлөлтийн бусад аргыг орлуулан хэрэглэж болохгүй бөгөөд уусны дараа жирэмслэх магадлал өндөр болдог. Мөн уг эмийг уусны дараа хөх хөндүүрлэх, толгой өвдөх, дотор эвгүйрэх, бөөлжис цутгах зарим тохиолдолд цусархаг ялгадас гарах нь бий. Учир нь маш хүчтэй дааврын эм учраас дээрх хүндрэлүүдийг өгдөг бөгөөд эмэгтэй хүн амьдралдаа хэрэглэхгүй байх хэрэгтэй. Учир нь уг эмийг олон удаа ууснаас үргүй болох өндөр эрсдэлтэй юм.
Бүсгүй минь чиний хувьд эмийг ууж хэрэглэсний дараа хүндрэл өгч цусархаг ялгадас гарсан байх магадлалтай юм. Хэрвээ чи эргэлзэж байгаа бол хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсоны дараа 10 хоногийн дараа жирэмсэний тестээр шалгаж үзээрэй.
Эцэст нь бүсгүй минь ойрын хугацаанд хүүхэдтэй болхоор төлөвлөөгүй бол өөрийн биед тохиромжтой жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслээс сонгон хэрэглээрэй.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа






