Их Британийн хамгийн хөгшин ээж
Шерон Каттс гэгч эмэгтэй одоо 55 настай бөгөөд хэдийнэ эмээ болсон ч саяхан өөрөө гурван ихрийн ээж болсон байна. Түүнийг улс орон даяар гайхан шагшиж байгаа ажээ. Эх хүн бүр агуу.




Ихрүүдийн хоёр нь хүү нэг охин аж. Тэд хүүхэддээ Райн, Лили, Мейсон хэмээх нэрнүүдийг хайрласан байна. Шерон "Би гурвын гурван зүрхний цохилтыг сонсоод өөрийн эрхгүй уйлсан" хэмээн ярьжээ.

Ихрүүдийг хооллох үед заавал хоёулаа байх шаардлага гардаг гэнэ. Мөн бяцхан хүүхдүүдээ харж суух нь түүний хувьд үгээр илэрхийлэхийн аргагүй их аз жаргалыг авчирдаг гэнэ лээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






