Хөөрхөн охин Юма-даа хүргэх захидал

Миний хүү Эдмонтой эн чацуухан мэндэлсэн алс холын Япон оронд аавтайгаа, ээжтэйгээ амьдран суугаа 3 настай бяцхан Юмадаа удахгүй болох шинэ жилийн баярын мэндийг аниа нь хүргэж байна. Эмэгтэйчүүдэд зориулсан энэхүү шинэхэн сайтаар дамжуулан эмээд нь мөн халуун мэндийг уламжилъя. Тун удахгүй хүүхэд болгоны хүсэн хүлээдэг хамгийн дуртай баяр- Шинэ жил болно. Энэ бол хамгийн сайхан дурсамжийг үлдээдэг гайхамшигтай баяр болохыг удахгүй чи ойлгох болно. Хүүхэд бүр өвлийн өвгөн ааваас сонин содон бэлгийг авч дараа жилдээ баяр баясгалантай аз жаргалтай явдаг болохоор хөөрхөн Юма минь хамгаас сайхан тэмдэглэн өнгөрүүлээрэй. Бас монгол хэлээ мартаж болохгүй шүү, хэзээ ч гэсэн чамайг халуун гараа сунган угтах эх орон, элгэн садан чинь байгаа болохоор монгол хэлээрээ сайн ярьж байгаарай. Дуулах хосгүй авъяастай, загвар үзүүлэх сонирхолтой, ундаа чихэрт учиргүй дуртай, ухаалаг жижигхэн охиндоо аниа нь хайртай шүү. Дараа жил уулзахдаа томоо болчихсон байгаарай.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.