Ихрийн ордны шинэ долоо хоногийн зурхай

Та уг чанараараа идэвхтэй, мэдрэлийн цочролтой. Хэрэггүй юманд их зовно. Сэтгэлээ их шаналгаж их дарамтанд байдаг. Ханиад шуухинаа их хүрдэг. Амьсгалын замын өвчнөөр өвдөж явсан хойноо хэвлийн доод хэсэгт мэс засал хийлгэж магадгүй.

Чухал нас: 12, 14, 21, 23, 30, 32, 33, 40, 41, 50, 57, 60, 66, 68, 75, 77, 84 насанд амьдралын чухал үйл явдал тохиолдож болзошгүй.

Эрүүл мэндээр тийм ч сайн биш атлаа өөрийн биед дэндүү хэнэггүй, хамаагүй ханддаг. Энэ орд нь мөр, гар, уушги, мэдрэлийн эсийг хянадаг учир бронхит, мэдрэлийн ядаргаа, хатгаа, сүрьеэ, булчин болон үе мөчний хөдөлгөөний идэвх алдагдах, элэг мөн арьсны өвчинд өртөмтгий гэж үздэг. Эм уух, эмчлүүлэх дургүй болохоор эмчилгээний курсээ дууусгалгүй алга болох нь цөөнгүй.  Тэвчээргүй зан, хэт их идэвх нь мэдрэлийг ихээр цуцаадаг.

Өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл агаарт байнга явж, амьсгалын эрхтнээ чийрэгжүүлэхээс гадна тамхинаас татгалзаж, сэтгэл хөдлөлөө хянаж, сайн унтаж амарч байх хэрэгтэй. Нэгэн хэвийн өдөр тутмын ажил тун сөргөөр нөлөөлж болзошгүй. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.