Матрын ордны шинэ долоо хоногийн зурхай

Эрүүл мэнд
Таны хоол шингэц ерөнхийдөө тааруу, хэвийн хэмжээнээс бага жинтэй явдаг. Цусны даралт багатай. Матрын ордон таны өвдөг, үе мөчинд бий. Ууц нуруугаар өвдөх, ханиад хүрэх нь элбэг. Та нарын зарим нь арьсны өвчтэй. Зүрх судасны өвчин хөгширсөн хойно тохиолдож болзошгүй. Энэ ордны ихэнх нь 80-аас дээш насалдаг.
Чухал нас: 17, 26, 35, 44, 53, 62, 71, 80 насанд ямар нэг чухал тохиолдол, үйл явдал болно.
Хүүхэд ахуй насандаа өвчинд өртөмтгий ч нас ахихын хэрээр дархлааждаг. Эрч хүчээр тааруу ч өөрсдийн боловсруулсан зарчмыг дагасаар урт наслах нь олонтаа. Тиймээс энэ ордныхны дунд өндөр настнууд элбэг. Матрын орд тойг, яс, арьс, хоол боловсруулах системийг хянадаг. Яс хугарах, гэмтэх, үе мөчөөр өвдөх, сонсгол муудах, цөсний чулуу зэрэг эмгэгт өртөмтгий. Өвчин нь далд хэлбэрээр явсаар архагших нь цөөнгүй. Сэтгэл тавгүйтэх сэтгэлээ унах нь эрүүл мэндэд нь хамгийн хортой. Өөдрөг, өөрийгөө илэрхийлж чаддаг байх хэрэгтэй.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






