Дэлхий дээрх хамгийн загварлаг наадам
Хэдхэн жилийн дотор Coachella наадам нь Калифорнийн хамгийн
загварлаг, богем хэв маягтай арга хэмжээнд тооцогдох болсон. Америкийн
хөгжим сонирхогчид болон Холливүүдын одод хиппи дүрд хувиран олон
төрлийн уран бүтээлчдийн хөгжмийг сонсохоор тус наадмыг зорьдог билээ.
Энэ жил Coachella наадам дөрөвдүгээр сарын 15-17 болон 22-24-ны хооронд хоёр долоо хоногийн амралтын өдрүүдээр зохион байгуулагдах болно. Наадмын гол уран бүтээлчдээр Guns N" Roses, Ice Cube болон Келвин Харрис нар тодорсон. Харин эхний өдөр Канье Уэст тайзан дээр гарч ирсэн нь гэнэтийн явдал болсон байна. Учир нь тэрээр наадмын хөтөлбөрт багтаагүй байсан юм. Канье өөрийн найз Asap Rocky-г дэмжихээр тайзан дээр гарч хамтдаа хэдэн дуу дуулжээ.
Coachella хөгжмийн наадмын эхний өдөр дуу хөгжмөөс гадна коктейль хүлээн авалт ихтэй өнгөрсөн байна. Бямба гарагт стилист Рэйчел Зоуи, Guess брэнд, Interview сэтгүүл болон загвар зохион бүтээгч Диана фон Фюрстенберг нар усан сангийн дэргэд хүлээн авалт зохиож алдартнуудыг үдийн цайнд урьжээ.
Наадмын хоёр дах өдөр тайзнаа Сэм Смит болон Snoop Dogg нар гарсан
байна. Харин зочдын дунд Алессандра Амброзио, Жаред Лето, Бруклин Бэкхем
болон бусад алдартнууд харагдлаа.


















