Гадил жимс таны биед хэрхэн нөлөөлдөг вэ

Гадил жимс нь өөртөө маш их витамин, эрдэс бодисыг агуулж байдаг. Та өдөрт хоёр ширхэг гадил идэхэд л 90 минутын турш зогсолтгүй дасгал хийсэнтэй тэнцүү хэмжээний эрч хүчийг өгч чаддаг ажээ. 




Гадилд байх амин дэмүүд хүний биед учирч болох олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусалдаг байна. 21 дүгээр зуунд хүн бүрийн асуудал болсон стресс, депрессээс маш түргэн хугацаанд салгаж чадах нэг арга нь гадил идэх ажээ. Энэхүү жимсэнд агуулагдах витамин B6 нь хүний цусан дахь сахарыг тэнцвэржүүлж байдаг. Тархины үйл ажиллагааг сайжруулдаг нь судалгаагаар батлагдсан байна. Өсвөр насны хүүхдүүд, оюутан залуус тогтмол гадил жимсийг хэрэглэснээр ядарч сульдах, толгой өвдөх зэргээс ангид байж чаддаг ажээ. 



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.